"ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛНО

    Их засаг Олон улсын их сургууль Хууль зүйн сургуулиас уламжлал болгон зохион явуулдаг “ЭРХ ЗҮЙН  ШИНЭТГЭЛ” сэдэвт эрдэм  шинжилгээний илтгэлийн удирдамж

Зорилго

    Уралдааны зорилго нь багш, судлаачдын  эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг судлах,  шийдвэрлэх арга замыг тодорхойлох, шинэ санал санаачлага гаргаж дэвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ

    Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын  багш, судлаачдын дунд зохион байгуулагдана.

Дүгнэх журам

    Уралдаан II шаттай явагдах бөгөөд I шатанд оролцогчид илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг илтгэлийг сонгож дараагийн шатанд шалгаруулна. II шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ.

    Илтгэлийг 2018 оны 5 дугаар сарын  24-ний өдрийн 12.00 цаг хүртэл   Их засаг хууль зүйн сургуулийн  32 тоот өрөөнд хүлээж авна.

Илтгэлийн шалгаруулалт:

    II шатны хэлэлцүүлэг  2018  оны 5 дугаар сарын  25-ний  өдрийн  15 цагт болно.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

  • Илтгэл нь A4 цаасан дээр Times new roman мөр хоорондын зай 1.5, 12-ийн хэмжээтэй, 5-10 нүүрэнд багтсан байна.
  • Илтгэл нь судалгаа,   шинжилгээний бүтээлд үндэслэгдсэн хийгээд зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна.
  • Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна. 
  • Зохиогчийн овог, нэр, албан тушаалыг илтгэлийн нүүрэнд бичсэн байна.
  • Сэдэв нь  зарласан сэдвийн хүрээнд багтсан
  • Урьд өмнө илтгэл тавьж хэлэлцүүлээгүй байна.
  • Хугацаа хожимдсон, энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Шагналын сан:

Тэрүүн  байр- 1                       /Өргөмжлөл , мөнгөн  шагнал/

Дэд байр- 1                              /Өргөмжлөл,  мөнгөн шагнал /

Холбоо барих: Их засаг хууль зүйн сургууль, Харилцах утас: 88097686, E-mail: Erdenebileg270@gmail.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06