Монголын Хуульчдын холбооны “Шилжин явах цом”-ын эзэд тодорлоо

    Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ой, “Хуульчдын өдөр”-ийг угтан Хуульчдын холбооны Тамгын газар, Иргэний эрх зүйн хороо хамтран Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар/ “Хуульчдын холбооны шилжин явах цом-2018” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд  “Аврагч” спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

    Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааг уялдуулах, хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын нийт 14 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдөж, дараах амжилтуудыг гаргалаа.

Нэг. Дартс (Удирдлагуудын дунд)

            1/Алтан медаль–Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар

            2/Мөнгөн медаль– Тамгын газрын дарга Ц.Ганболд

            3/Хүрэл медаль- Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч

Хоёр. Шатар

            1/ Өмгөөлөгчдийн хороо-М.Мөнгөнхүү

            2/ Дархан-Уул аймгийн хуульч Булган

            3/ Үндсэн хуулийн эрх зүйн хороо-Х.Цогтсайхан

Гурав.  Гар бөмбөг (холимог төрөл)

            1/Алтан медаль-Захиргааны эрх зүй

            2/Мөнгөн медаль-Өмнөговь, Дундговь, Төв аймгийн хуульчид

            3/Хүрэл медаль-Шүүгчдийн хороо

Дөрөв. а/Сагсан бөмбөг (эрэгтэй)

            1/Алтан медаль- Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль-Тамгын газар

            3/Хүрэл медаль-Иргэний эрх зүйн хороо

             б/Сагсан бөмбөг (эмэгтэй)

            1/Алтан медаль-Баян-Өлгийн аймгийн хуульчид

            2/Мөнгөн медаль-Захиргааны эрх зүй

            3/Хүрэл медаль-Шүүгчдийн хороо

Тав. Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр-Захиргааны эрх зүйн хороо

            2/Дэд байр-Иргэний эрх зүйн хороо

            3/Гуравдугаар байр-Тамгын газар

    "Хуульчдын холбооны шилжин явах цом-2018” тэмцээний эзэн болсон Захиргааны эрх зүйн хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм.

    Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ж.Батзориг, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Ч.Отгонбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Ганхөлөг нар оролцож, баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэн амжилт хүссэн бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хуульчдыг хамруулан оролцуулж, өргөн хүрээтэй явуулж байхыг хүслээ.

    Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулахад “Ананд адвокатс”, “MDSKhanlex”, “Түшиг партнерс”, “Хаш энд маргад”, “Ландмэнь консалтинг” зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд болон өмгөөлөгч Т.Баясгалан, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүдэд дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэсэн бөгөөд Та бүхэнд Хуульчдын холбооны нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

   Баян-Өлгий аймгийн хуульчид Алтай таван богдын зургийг Хуульчдын холбоонд дурсгав.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06