Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

           УДИРДАМЖ

    Зорилго:

    Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны хоёр гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.

    Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:

-нэр хүндтэй байх;

-шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророос бусад хуульч байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

-Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

-Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

-ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны гурваас илүүгүй тодорхойлолт;

-маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг татаж авах бол ЭНД дарна уу/

Нэр дэвшигчийг тодруулах журам: 

    Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл хүлээн авах газар, хугацаа: 

    Өргөдлийг 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот /Утас: 70116004, 70116364/

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,

ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
САНАЛ АВЧ БАЙНА
21 цаг 42 мин
ӨМГӨӨЛӨГЧ Э.МӨНХЗОЛБООД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
22 цаг 30 мин
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
Өчигдөр 10 цаг 27 мин
“СОЛОНГОН ГҮҮР” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Өчигдөр 10 цаг 26 мин
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 06 мин
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-02-04 14:40
МЭРГЭШСЭН ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-02-03 14:51
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2026-02-03 11:26
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-02-03 09:12
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-02-03 09:09
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИТГЭЛИЙН УРАЛДААН БОЛНО
2026-02-02 16:39
МЭНДЧИЛГЭЭ
2026-02-02 11:20
ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-01-30 16:19
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНЭЭР ӨМГӨӨЛӨГЧ С.ЦАЦРАЛТУЯА СОНГОГДЛОО
2026-01-30 14:06
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНЭЭР ӨМГӨӨЛӨГЧ С.ЦАЦРАЛТУЯА СОНГОГДЛОО
2026-01-30 14:06
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2026-01-30 13:26
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-01-30 12:01
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-01-28 16:04
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 12 ГИШҮҮНИЙ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-01-28 15:46
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 7 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-01-28 10:16