Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Дорноговь, Говьсүмбэр аймгийн хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сургалтын хөтөлбөрт тулгуурлан сургагч багшийг сонгож, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан юм.

    2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч В.Энхтамир “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр, тавдугаар сарын 16-ны өдөр “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр “Хуульчийн хөгжил”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Дорноговь, Говьсүмбэр  аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй 60 орчим хуульч хамрагдсан.

    Мөн Хуульчдын холбоо нь төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зохион байгуулж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ Дорноговь, Говьсүмбэр аймгийн хуульчдын дунд одоо мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй харьцуулан танилцуулж, хуульчдаас саналыг нь авлаа.

    Түүнчлэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нямдоржийн Адъяа, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нэргүйн Батчимэг, аймгийн прокурорын газрын ахлах прокурор Жамъяндоржийн Айжуу, өмгөөлөгч Маамын Чулуун, хуульч Төмөрийн Баясгалан, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гэрэлийн Тэгшсуурь, Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Самбуугийн Батсүрэн, Өмгөөлөгч Гомбын Энхжаргал, хуульч Бэгзийн Аминчимэг нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

    Мөн Дорноговь аймаг дахь салбарын зохицуулагч Т.Урангоо, Говьсүмбэр аймаг дахь салбарын зохицуулагч Б.Батчимэг нарт Хуульчдын холбооны тугийг гардуулсан юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
23 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2 цаг 16 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭНДЧИЛГЭЭ
2 цаг 11 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2 цаг 13 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54