ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ

         Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг 2018 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газарт явуулна.

    Шалгаруулалтанд оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газарт хүлээлгэн өгнө.Үүнд:

            -шалгалтанд оролцохыг хүссэн өргөдөл,

            -шалгалтанд оролцох иргэний гурван үеийн түүх,

            -биеийн байцаалт / төрийн албан хаагчийн анкет/,

            -ерөнхий боловсролын болон бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэйг батламжилсан гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ,

            -Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт,

            -4х6 см хэмжээтэй, өнгөтэй өөрийн  цээж зураг 2 хувь,

            -хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -Төрийн албаны шалгалтанд тэнцсэнийг батламжилсан гэрчилгээний эх хувь, түүнийг ноториатаар гэрчлүүлсэн хуулбар,

            -цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн эх хувь,

            - өөрийн боловсрол, ур чадварыг илэрхийлэхтэй холбоотой бусад баримт бичиг зэрэг болно.

    Сонгон шалгаруулалтанд оролцох иргэд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт нэгдсэн журмаар хамрагдах тул 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт цугларч эрүүл мэндийг үзлэгт хэрхэн хамрагдах болон сонгон шалгаруулалт болох газар, цаг хугацааны талаархи зэрэг бусад мэдээллийг авах болохыг анхаарна уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06