БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ОРОЛЦОНО

    Засгийн газраас иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны тавдугаар сарын 28-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд боллоо. Уг хурлаар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан Засгийн газрын тогтоол, Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ, ажиллах журмыг танилцуулсан юм.

    Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний зөвлөлийн тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийн танилцуулан батлах гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

    Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, "Нээлттэй нийгэм" форум зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтаж буй юм. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06