АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний чуулга уулзалт нь 1990 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

    Тус байгууллагын 29 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2018 оны наймдугаар сарын 2-3-ны хооронд Австралийн нийслэл Канберрад “Үг, үйлдэл хоёрыг нийцүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

    Чуулга уулзалтаар олон улсын гэрээ конвенцийн үзэл бодлыг хууль зүйн салбарт хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит амьдралд хэрэгжилтийг хангах, хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хуульчдын үйлчилгээг энгийн иргэдэд илүү ойр болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр зорьж байгаа бөгөөд дараах дэд сэдвийн хүрээнд салбар хураалдан явагдана:  

  1. Шүүх болон хуулийн мэргэжлийн хараат бус байдал
  2. Авлигатай тэмцэх, нээлттэй байдал
  3. Дүрвэгсэд болон орогнол хүсэгчид
  4. Бизнес, хүний эрх ба хуулийн мэргэжил
  5. Хуулийн мэргэжилд тэгш хамруулах, олон талт байдлыг хангах

    Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалантай (утас: 70116004) холбогдож авна уу.

Нислэгийн тийз: 4.730.000 орчим төгрөг (2018.07.31-ний өдөр яваад 2018.08.04-ны өдөр буцах)

    Чуулга уулзалт “Hyatt” зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдах бөгөөд оролцогчид тус буудалд захиалга өгч байрлах боломжтой. Зочид буудлын үнэ:

  • Нэг хүний өрөө хоногийн 290 ам.доллар (Өглөөний цайтай)
  • Хоёр хүний өрөө хоногийн 320 ам.доллар (Өглөөний цайтай)

Хэрвээ өөр зочид буудалд буух сонирхолтой бол дараах линкээр орж үзнэ үү:

https://visitcanberra.com.au/accommodation/hotels-and-motels

Бартон, Нью Актон дүүргүүдэд байдаг зочид буудал “Hyatt” зочид буудлаас таксигаар 10 минут, явганаар 20 минутын зайд байрладаг.

Цаг агаарын урьдчилсан байдал: 8 дугаар сар өвлийн улирал бөгөөд дундаж температур цельсийн 1-12 градусын дулаан байдаг.

Жич: Австрали Улсад зорчихын тулд виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд визийг Бээжин дэх Элчин Сайдын Яаманд мэдүүлэх юм.

“Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт” байгууллагатай доорх холбоосоор орж танилцана уу.

http://www.polanet.org/main/main.php

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06