Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖ БИЙ ЮУ?" СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Дойче веллэ академи, Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо хамтран хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшин ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах эрх зүйн боломж бий юу?"  сэдэвт семинарыг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Семинарыг ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөл, Дойче веллэ академийн сургагч багш Манфред Протце удирдан явуулна. 

    Сургагч багш Манфред Протце нь 1946 онд төрсөн, Германы хэвлэлийн агентлаг (dpa)-ийн сэтгүүлч, мэдээний редактор, 1987 оноос хойш Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүн, тэнд хоёр удаагийн сонгуулиар хэвлэлийн төлөөлөгч, хэд хэдэн удаа өргөдөл, гомдол барагдуулах хороон даргаар ажиллаж байсан. Германы сэтгүүлчдийн холбооны (dju) Verdi удирдах зөвлөлийн гишүүн, Германы Хэвлэлийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, 2001 оноос эхлэн эзэд болон сэтгүүлчдийн байгууллагуудыг сэтгүүл зүйн сургалт, давтан сургалт, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн хэвлэлийн байгууллагуудтай холбох чиг үүрэг бүхий “Сэтгүүл зүй дэх чанар - санаачилга”-д (IQ) байгуулагдсан цагаас нь эхлэн идэвхтэй ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх чанарыг баталгаажуулах, дэмжих явдал тус байгууллагуудын хамтын зорилго болдог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд сэтгүүлчдийн чанартай сургалт, давтан сургалт, хэвлэл мэдээллийн судалгаа, хэвлэл мэдээллийн шүүмж, өөрийн зохицуулалт мөн үзэл бодлоо харилцан солилцох талаар идэвхтэй үйл ажиллагаануудыг дэмждэг. Сэтгүүл зүйн сургалтын ажлыг хэвлэл мэдээллийг хэрэгслийн ёс зүй сэдвээр үндэсний болон олон улсын хэмжээнд хийдэг доцент юм. DW академи болон бусад байгууллагуудын урилгаар гадаад улсууд болох Египет, Армен, Албани, Азербайджан, Босни-Герцеговина, Болгар, Грек, Киргиз, Козово, Кроац, Мянмар, Австри, Румын, Серби, Унгар зэрэг орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын талаар илтгэл тавьж, сургалт, семинаруудыг хийж байсан. 

Сургалтын хугацаа: 2018 оны зургадугаар сарын 20-ны Лхагва гаригт 10:00-17:30 хүртэл

Хаана: ХЗҮХ-ийн 301 тоот танхим

Бүртгүүлэх хугацаа: 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн дотор Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэл, А.Хулан нартай 7011-6065 утсаар холбогдож бүртгүүлнэ. Оролцогчдын тоо хязгаартай тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Бүрдүүлэх материал: Семинарт оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбарыг sarangerelgalsanjamts@gmail.com хаягаар ирүүлснээр бүртгэл баталгаажна.

Анхаарах зүйл: 2017 оны гишүүний татвар болон сургалтын багц цагийн зөрчилгүй байх.

Хөтөлбөр: ТАТАХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
55 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭНДЧИЛГЭЭ
50 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
53 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18