Хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй хуульчдад семинар зохион байгууллаа

    Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын "Дойче веллэ" академи, Монголын Хуульчдын холбоо хамтран хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшин ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах эрх зүйн боломж бий юу?"  сэдэвт семинарыг 2018 оны зургадугаар сарын 20-нд зохион байгууллаа.

    Семинарыг ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөл, "Дойче веллэ" академийн сургагч багш Манфред Протце удирдан явуулсан бөгөөд "Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, өөрийгөө зохицуулах эрх зүйн ач холбогдол", "Хэвлэл мэдээллийг хуулиар зохицуулах, өөрийгөө зохицуулах тогтолцооны ялгаа, олон улсын туршлага, Монгол Улсын эрх зүйн зохицуулалт", "Монгол Улсад хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулдаг болох дараагийн алхам" зэрэг сэдвээр хуульчдад мэдээлэл өгсөн.

    Сургагч багш Манфред Протце нь Германы хэвлэлийн агентлагийн сэтгүүлч, мэдээний редактор, Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд тэрбээр DW академи болон бусад байгууллагуудын урилгаар гадаад улсууд болох Египет, Армен, Албани, Азербайджан, Босни-Герцеговина, Болгар, Грек, Киргиз, Козово, Кроац, Мянмар, Австри, Румын, Серби, Унгар зэрэг орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын талаар илтгэл тавьж, сургалт, семинаруудыг хийж байсан туршлагатай юм.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06