Иргэний эрх зүйн хорооны гишүүд Орхон аймагт ажиллалаа

    Иргэний эрх зүйн хороо нь орон нутагт ажиллаж, амьдарч буй хуульчдын ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх, тэдэнд шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх, орон нутгийн иргэдэд иргэний эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, Монголын Хуульчдын холбоо болон Иргэний эрх зүйн хорооны үйл ажиллагааг сурталчлах, хандивын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор жил бүр орон нутагт ажилладаг уламжлалтай.

    Энэ уламжлалын дагуу Иргэний эрх зүйн хорооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт ажиллаж “Орхон -2018” өдөрлөг зохион байгууллаа.

    Тус өдөрлөгийн үеэр хуульчдад зориулсан иргэний эрх зүйн сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн багш Л.Банзрагч “Гэрээний улмаас учирсан хохирол арилгах онол, арга зүйн асуудал” сэдвээр, иргэний эрх зүйн судлаач Э.Нямбаатар ““Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар  дээд шатны шүүхэд гомдол гаргах хориг ба ИХШХШтХ 166.4” сэдвээр тус тус зохион байгуулж, иргэний эрх зүйн ном, товхимолыг хямдралтай үнээр худалдааллаа. Мөн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Орхон аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран 20 гаруй бизнес эрхлэгчид Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Г.Цолмонгэрэл “Гэрээ байгуулахад анхаарах асуудал” сэдвээр, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ж.Ариунаа “Хөдөлмөрийн тухай хууль” сэдвээр тус тус хичээл заасан.

    Үүний зэрэгцээ Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд болон хорооны гишүүн, хуульчдын хандиваар Орхон аймаг дахь саажилттай хүүхдийн “Сорхугтани” төвд хөргөгч авч өгөн сайн үйлс бүтээлээ.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06