Хуульчдын холбооны Зөвлөл хуралдаж, Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг тогтоолоо

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Тус хуралд Зөвлөлийн 43 гишүүний 26 гишүүн биечлэн ирж, 3 гишүүн бичгээр саналаа өгсөн юм.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Шүүхийн мэргэшлийн хорооноос дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн нэр бүхий 27 нэр дэвшигчийг Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллах шаардлагыг “хангана” гэж дүгнэв. 

2. 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоов. Тогтоол ТАТАХ

3. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 

4. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Гансүх, Д.Тайванхүү нарын хэн нь ч хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг Тамгын газарт даалгалаа. Тогтоол ТАТАХ

5. Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчээр хуульч Бурмаагийн Эрдэнэбилэгийг томиллоо. Тогтоол ТАТАХ

    Мөн тус хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулж шүүгчдээс авсан санал асуулгын дүн, гаргасан зарим саналын талаар болон Монголын Хуульчдын холбооны хадгаламжийн дансны тухай мэдээллийг Зөвлөлийн гишүүдэд танилцуулсан юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06