Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ" сэдэвт сургалт эхэллээ

 

 Монголын Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, гишүүн хуульчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай /ОУХБ/ 2017 оноос хамтран ажиллаж ирсэн.

    Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт 5 өдрийн вакум сургалтыг гишүүн хуульч, сургагч багш нарт явуулж байсан бол 2018 оны зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус сургалтыг хоёр дахь удаагаа Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

    Энэ удаагийн сургалтын зорилго нь оролцогчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалжийг үндэсний түвшинд ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаар гүнзгий мэдлэг олгох бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, сургагч багш, нотариатч нар оролцож байна. Түүнчлэн орон нутгийн хуульчдыг хамруулж буйгаараа энэ жилийн сургалт онцлогтой.

    Сургалтыг явуулахаар ОУХБ-ын Бангкок дахь товчооны Зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөрийн хуулийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Алэйн Пэльс, ОУХБ-ын Бангкок дахь товчооны Зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Барати Флаг нар хүрэлцэн ирсэн.

    Өнөөдөр эхэлж буй тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Н.Баасанжав, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулах бөгөөд хаалтын үйл ажиллагаанд Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрри хүрэлцэн ирэх юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51