Өмгөөлөгч Н.Баттогтоход талархал ирүүллээ

ТАЛАРХАЛ

    Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Д.Цэндээмядаг би Монголын Хуульчдын холбоогоор дамжуулан өмгөөлөгч Н.Баттогтоход талархал хүргүүлж байна. Миний хүү Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Р.Ганзориг нь малаа хариулж явах үедээ 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийгээгүй хэрэгтээ сэжиглэгдэн гүтгэгдэж явсаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээс 15 жилийн ял авч, сэтгэл санаа, бие мах бодиороо хүнд хохирч, зовлонтой тулсан. Энэ үед Монголын Хуульчдын холбоогоор дамжуулан хуульч, өмгөөлөгч Н.Баттогтохтой холбогдож, давж заалдах шатанд өмгөөлүүлэн өнөөдөр элэг бүтэн амьдарч байна.

    Өмгөөлөгч маань чин шударга, үнэн зөвийг харж, хуулийг зөв хэрэглэж тууштай ажилласнаар өнөөдөр нэг эх үр хүүхдээ харж сэтгэл дэвтэж, Монголын нэг залуу гэр бүл элэг бүтэн жаргалтай амьдарч байна. Шударга шүүгч, ажлаа мэддэг сайн өмгөөлөгчийн ачаар Монгол Улсын хууль, дүрэм иргэн бүрт ижил үйлчилдгийг ойлгож авлаа.

    Өмгөөлөгч Н.Баттогтохдоо баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!


                                                                                                                            Хүндэтгэсэн,

 Монгол Улсын иргэн Р. Ганзоригийн ээж Д.Цэндээмядаг

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
11 цаг 30 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
11 цаг 43 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
16 цаг 4 мин
МЭДЭЭЛЭЛ
17 цаг 23 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25