“БҮС БА ЗАМ” ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (Law Society of Hong Kong) 2 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Бүс ба зам” чуулга уулзалт 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр Хонгконгийн хурал, үзэсгэлэнгийн төвд (Hong Kong Convention and Exhibition Centre) болно.

    Энэ жилийн чуулга уулзалтыг “Ухаалаг бүс ба замыг байгуулах үндсэн зарчим: Хууль ба хиймэл оюун ухаан, блокчейн, клауд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, шинээр нэвтэрч буй технологи ирээдүйн хууль зүйн үйлчилгээ болон Бүс ба замын санаачилгын олон улсыг дамнасан үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.

    Тус чуулга уулзалтад “Бүс ба зам” хамтын ажиллагааны 700 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд бүсийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох, олон улсын эрх зүй, тэр дундаа цахим эрх зүйг харьцуулах боломжийг олгох юм.

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Мелисса Пан нь Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунанд чуулга уулзалтад оролцох урилга ирүүлсэн бөгөөд Холбооны бусад гишүүн хуульчдад мөн нээлттэй гэж мэдэгдлээ.

  • Чуулга уулзалт Англи хэлээр Хятад хэлний синхрон орчуулгатай явагдана. Доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: http://www.hklawsoc-beltandroad.com/en/index
  • Чуулга уулзалтын хөтөлбөр: ТАТАХ  http://www.hklawsoc-beltandroad.com/en/programme-overview
  • Чуулга уулзалтад бүртгүүлэх хаяг: http://www.hklawsoc-beltandroad.com/en/registration
  • Чуулга уулзалтын бүртгэлийн төлбөр: HK$1,500 /471,000₮/
  • Хонгконг явах нислэгийн төлбөр: 2,433,000₮
  • Хонгконгт байрлах зочид буудлын төлбөр:(Буудлын нэр дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой)

Зочид буудал

Хаяг

Өрөө

Төлбөр /өдрийн/

The Harbourview (4*)

4 Harbour Road, Wanchai, Hong Kong

Premier Plus / Harbour View

HK$1,100 /345,400₮/
[Оролцогч нарт зориулсан хямдралтай төлбөр. Өрөөг 2018 оны 8 дугаар 27-ний өдрөөс өмнө захиалах хэрэгтэй бөгөөд захиалгын хуудсыг энэ хаягаар орж бөглөнө үү.]

Grand Hyatt Hong Kong (5*)

1 Harbour Road, Wanchai, Hong Kong

Grand Deluxe

HK$3,050 /957,700₮/

Gloucester Luk Kwok Hong Kong (4*)

72 Gloucester Road, Wanchai, Hong Kong

Superior

HK$1,233 /387,162₮/

Empire Hotel Hong Kong (4*)

33 Hennessy Road, Wanchai, Hong Kong

City View

HK$1,200 /376,800₮/

Novotel Century Hong Kong (4*)

238 Jaffe Road, Wanchai, Hong Kong

Standard

HK$1,335 /419,190₮/

Renaissance Harbour View Hong Kong Hotel (5*)

1 Harbour Road, Wanchai, Hong Kong

Garden View

HK$1,700 /533,800₮/

 

Жич:

  1. Оролцогчдын тоо хязгаартай тул түрүүлж бүртгүүлсэн нь оролцох боломжтой. Бүртгэл төлбөр хийгдсэнээр баталгаажих бөгөөд цуцлах, төлбөрийг буцаан олгох боломжгүй.
  2.  2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн Монгол Банкны ханш: Хонгконг доллар = 314₮
  3.  2018 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар 2018 оны 9 дүгээр сарын 27-нд яваад 29-нд буцаж ирэх МИАТ-ийн шууд нислэгийн төлбөр

    Чуулга уулзалтын талаар бусад мэдээлэл болон тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Жаргалантай 7011-6004 утсаар эсвэл jargalan@mglbar.mn хаягаар холбогдож авна уу.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26