Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХУУЛЬ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БОЛОН ТӨЛӨВ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

  Буриад Улсын Дээд шүүхийн 95 жилийн ойг тохиолдуулан Буриад Улсын Дээд шүүх, Буриад Улсын Их сургууль, Буриад Улсын Засгийн газар, ОХУ-ын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Зүүн Сибир дэх салбар, Эрхүүгийн хүний эрхийн хамгаалагчдын залуучуудын сан “Ювента”, Европын Холбооны HELP хөтөлбөр, \ОХУ-ын Шүүхийн холбоо, Бүх Оросын олон нийтийн байгууллагын Буриадын салбар хамтран 2018 оны есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотод “Хүүхдийн 10 жил: Хүүхдэд ээлтэй хууль зүйн тогтолцооны хөгжлийн хандлага болон төлөв” сэдэвт 6 дахь удаагийн олон улсын онол-практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

    Тус үйл ажиллагаанд ОХУ болон олон улсын хууль, шүүхийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын төлөөлөгчид болон дээд сургуулийн багш, оюутнуудыг оролцохыг урьж байна.

  • Хурлын хөтөлбөр: ТАТАХ  
  • Хурлыг дараах сэдвийн хүрээнд явуулна:
  1. 2018-2027 оныг “Хүүхдийн 10 жил” болгох тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийг зарлигийн ач холбогдол, гүйцэтгэлийн төлөв;
  2. Хүүхдэд ээлтэй хууль зүйн тогтолцоо: 2012-2017 оны Үндэсний стратегийн үр дүн, ирээдүйн хандлага;
  3. Насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын стандарт, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор олон улсын шүүхэд хандах боломжийг хангах;
  4. Насанд хүрээгүй хүмүүсийн хараа хяналтгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцооны шүүх, байгууллагын загвар;
  5. Иргэний хэрэгт хүүхдийн маргааныг шийдвэрлэх нь;
  6. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Европын Хүний эрхийн шүүхийн практик дахь хандлага;
  7. Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний ажилд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь, хэрэглэх арга барил;
  8. Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэхэд шүүхийн үүрэг;
  9. Нөхөн сэргээх арга барилыг хэрэглэх олон улсын туршлага, ОХУ-ын бүсүүдэд нэвтрүүлэхэд тулгарч буй хүндрэлүүд;
  10. Насанд хүрээгүй хүмүүсийн эрүүгийн бодлогын чиглэл, харилцан хамаарал;
  11. Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шинэ арга барил;
  12. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг нийгэмшүүлэхэд гэр бүлийн үүрэг;
  13. Өсвөр насны хүүхдийн боловсрол, хуулийн багш, эвлэрүүлэн зуучлагч зэрэг холбогдох албан тушаануудыг бэлтгэхэд тулгардаг асуудлууд.

    2018 оны есдүгээр сарын 1-ээс өмнө бүртгэлийн маягтыг бөглөж, uvenallaw2018@mail.ru хаягаар явуулна. Хуралд оролцохтой холбоотой гарах зардлыг оролцогч өөрөө эсвэл оролцогчийн байгууллага бүрэн хариуцна.

    Хуралд илтгэл бичиж оролцох боломжтой бөгөөд 2018 оны есдүгээр сарын 1-ээс өмнө зааврын дагуу бэлтгэсэн илтгэлийг uvenallaw2018@mail.ru хаягаар явуулна. Илтгэлийг орос, англи хэлээр бичих боломжтой бөгөөд хурлын материалаар хэвлэгдэн гарах нийтлэлийн эмхэтгэлд хэвлүүлж болно. Илтгэл хэвлүүлэх хураамж: 600 рубль.

    Хэл: Хурал орос хэлээр явагдах бөгөөд олон улсын оролцогч нарт англи орчуулгатай.

    Нэмж тодруулах зүйлийг Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54