Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч оролцлоо

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний 29 дэх удаагийн чуулга уулзалт 2018 оны наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Австралийн нийслэл Канберра хотод боллоо.

    “Үг, үйлдэл хоёрыг нийцүүлэх нь” сэдвийн хүрээнд Австрали Улсын Хууль зүйн зөвлөлөөс зохион байгуулсан тус чуулга уулзалтад нийт 16 гишүүн улс оролцсон. Тодруулбал, Австрали, Бангладеш, БНХАУ, Хонг Конг, Энэтхэг, Япон, Солонгос,  Монгол, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Шри Ланка, Тайван, Фижи, Камбож  зэрэг улсын Хуульчдын холбоо, нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож, санал солилцсон. Уулзалтын ажиглагчаар Олон улсын барын холбоо, Азийн хуульчдын холбоо, Номхон далайн барын холбооноос төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

    Чуулга уулзалт нь салбар хуралдаан болон ерөнхийлөгч нарын уулзалт гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд салбар хуралдаан нь “Шүүх эрх мэдэл, хуульчдын хараат бус байдал”, “Авлигатай тэмцэх, ил тод байдал, “Бизнес, хүний эрх ба хуулийн мэргэжил”, “Хуулийн мэргэжил дэх төлөөлөл бүрийн оролцоог тэгш хангах нь” зэрэг сэдвээр явагдлаа. "Шүүх эрх мэдэл, хуульчдын хараат бус байдал" сэдэвт салбар хуралдаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан илтгэл хэлэлцүүлж оролцсон юм.

    Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр өөрсдийн холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг танилцуулж, өнгөрсөн жилд тулгарсан саад бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар туршлага солилцсон бөгөөд дараа жилийн чуулга уулзалтыг аль байгууллага, хаана зохион байгуулахыг шийдвэрлэлээ.

    Чуулга уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Олон улсын Барын холбооны дэд ерөнхийлөгч Бернардэс Нето, Холбоодын асуудал хариуцсан хорооны тэргүүн Кимитоши Яабуки нартай уулзаж, Монголын Хуульчдыг холбоог бэхжүүлэх, Олон улсын Барын холбооны Холбоодын асуудал хариуцсан хороотой хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Олон улсын Барын холбооноос шалгаруулдаг шилдэг про-боно хуульч шагналд Монголын Хуульчдын холбооны гишүүндийг нэр дэвшүүлэх асуудлыг ярилцаж, эдгээр асуудалд Олон улсын Барын холбооноос дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. 

    Түүнчлэн Монголын Хуульчдын холбоо нь Азийн Хуульчдын холбооны гишүүнээр элсэхээр болсон юм.

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний чуулга уулзалтыг 1990 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр анх зохион байгуулснаас хойш жил бүр гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 30 дахь чуулга уулзалтыг БНХАУ-д, 31 дэх уулзалтыг БНСУ-д зохион байгуулахаар боллоо.

    Дашрамд дурдахад, 2016 онд Монголын Хуульчдын холбоо нь 27 дахь удаагийн ээлжит чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа амжилттай  зохион байгуулсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51