СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулдаг Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшүүлэх ээлжит сургалтыг 2018 оны есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбоо уг төслийн удирдлагад шүүгч, прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг хамруулах хүсэлт тавьсны дагуу 10 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой боллоо. Өмгөөлөгчид та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Өмгөөлөгчид тавигдах шаардлага:

  1. 5-аас доошгүй жил өмгөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлсэн;
  2. Туршлага, мэргэшсэн байдал /эрүүгийн хэрэгт оролцсон, сургалтад хамрагдсан байдал/;
  3. Англи хэлээр унших чадвартай байх /заавал биш, англи хэлний мэдлэг нь давуу тал болно/;
  4. Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитын зөрчилгүй байх/;
  5. Сургалтыг нэг удаа л таслахад хичээлд үргэлжлүүлэн суух боломжгүй, сертификат олгогдохгүй тул цаг заваа зохицуулах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Товч анкет

3. Эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлж байсныг нотлох баримт /нэг хэргийн хуулбар/

4. Англи хэлний мэдлэгтэй бол түүнийг нотлох сертификат.

    Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2018 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00  цагаас өмнө Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хуланд холбогдох материалуудыг ирүүлж бүртгүүлнэ үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 утсаар холбогдож авна уу.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26