“Стратегийн өмгөөлөл: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, семинарт урьж байна

    "Хөгжлийн академи" ТББ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд стратегийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.

     Монголын Хуульчдын Холбоо нь төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын судалгаа, үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцохоор болж,  бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч бэлтгэх зорилгоор  “Стратегийн өмгөөлөл: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, семинарыг Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй Нийгэм Форум, "Хөгжлийн Академи" ТББ-тай хамтран 2018 оны наймдугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

    Сургалт, семинар нь  Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоо, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний сэтгэлзүйн онцлог, стратегийн өмгөөлөл явуулах арга, тактик боловсруулах, кэйс менежментийн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарч үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

    Тус сургалт, семинарт оролцох Өмгөөлөгчид та бүхнийг материалаа ирүүлэхийг урьж байна.

Өмгөөлөгчид тавигдах шаардлага:

  1. Туршлага, мэргэшсэн байдал /эрүүгийн хэрэгт оролцсон, сургалтад хамрагдсан байдал, стратегийн өмгөөлөл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оролцож байсан бол давуу тал болно/;
  2. Сургалтыг нэг удаа л таслахад хичээлд үргэлжлүүлэн суух боломжгүй, сертификат олгогдохгүй тул цаг заваа зохицуулах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

1. Сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн захидал

2. Товч анкет

    Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн А.Хуланд холбогдох материалуудыг hulanlucky@gmail.com и-мэйл хаягаар ирүүлж бүртгүүлнэ үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70116065 утсаар холбогдож авна уу.  

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26