ЭМГЭНЭЛ

ТӨМӨРХУЯГИЙН ГОМБОСҮРЭН

/1980-2018/

    Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан хуульч Т.Гомбосүрэн нь 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

    Т.Гомбосүрэн нь 1980 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өсжээ. Тэрбээр 2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд, 2012 онд Удирдлагын академид төрийн  захиргааны менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2018 онд магистрийн зэрэг хамгаалсан байна.  

    Т.Гомбосүрэн нь ажлын гараагаа 2001 онд эхлүүлж, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хуулийн зөвлөх, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ. Тэрбээр нь 2013 онд шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж,  “Эм Эл Эс партнерс” ХХН-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албанд томилогдсон болно.

  Түүний хууль зүйн болон зам тээврийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2006 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2015 онд Хууль зүйн яамны “Хүндэт жуух” бичиг, 2016 онд Монгол Улсын “Тэргүүний замчин” тэмдгээр тус тус шагнаж байжээ.

    Т.Гомбосүрэн нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн хамгаалахад өөрийн мэдлэг чадвараа зориулж ирсэн шилдэг залуу хуульчдын нэг байсан билээ. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл саданд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
53 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26