Хуульч, өмгөөлөгчдийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшүүлэх сургалт эхэллээ

    Монголын Хуульчдын холбоо нь хуульч, өмгөөлөгчдөд цогц мэдлэг, ур чадвар олгох асуудалд онцгойлон анхаарч, урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй,  эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хуульчдыг мэргэшүүлж, чадваржуулах сургалтуудыг амжилттай эхлүүлээд байгаа билээ.

    Энэ удаа хуульч, өмгөөлөгчдөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр стратегийн өмгөөлөл явуулах мэдлэг, ур чадвар олгох сургалтыг Нээлттэй нийгэм форум, “Хөгжлийн академи” ТББ-тай хамтран эхлүүллээ.

    “Стратегийн өмгөөлөл: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд явагдсан тус сургалтыг “Хөгжлийн академи” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баттуул, Нээлттэй нийгэм форумын менежер Д.Эрдэнэчимэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Н.Арвинтариа нар удирдан явуулсан бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 10 хуульч хамрагдсан.

    Сургалтад хамрагдсан эдгээр хуульч нь эхний шатны сургалтаас стратегийн өмгөөллийн талаарх ойлголт болон олон улсын жишиг, хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийг өмгөөлөх явцад тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл олж авсан бөгөөд дараагийн шатны сургалтуудаас стратегийн өмгөөллийн хэрэг, сэтгэл санааны хохирол барагдуулах, кейс менежментийн үйлчилгээ, хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэргийн нотлох баримт бүрдүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдлэгтэй болох юм.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51