Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийнэ

    Монголын Хуульчдын холбоо, “Глоб интернэшнл төв” ТББ,  Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр боллоо. Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.08.28/ болсон бөгөөд хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, “Глоб интернэшнл төв”-ийн тэргүүн Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Г.Гүнжидмаа нар оролцлоо.

    Энэхүү мониторингийн ажлыг  “Глоб Интернэшнл төв”-өөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд хийж байгаа бөгөөд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт, заналхийлэл, хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг олон улсын хамтын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахад УИХ, Засгийн газарт нөлөөлөх зорилготой юм.

    Мониторингийн  хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь шүүхийн болон прокурорын шатанд шийдвэрлэгдэж буй сэтгүүлчдийн эсрэг гомдлуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудыг хэрхэн ашиглагдаж буй зэрэг хууль, эрх зүйн хүрээний асуудлуудад дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж гаргах юм. Мөн Монголын Хуульчдын холбоо нь хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр хуульчдыг мэргэшүүлэх, хууль сахиулагчид болон сэтгүүлчдийг чадавхжуулах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, олон улсын гэрээ, конвенцийн талаар мэдээлэл олгох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

       Сонирхуулахад,  “Глоб интернэшнл төв”-өөс "2006 оноос хойш сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгдсэн бөгөөд 2009 оноос эхлэн энэ тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйн илрэл юм. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон зөрчлүүдийн бүртгэл бөгөөд үүний ард мэдэгдээгүй өнгөрсөн олон тохиолдол байгаа" хэмээн мэдээлсэн.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг 42 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
15 цаг 6 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
15 цаг 8 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
15 цаг 12 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10