ХУУЛИЙН МЭРГЭЖИЛ ДЭХ ЗҮЙ БУС ХАРЬЦАА, ДОРОМЖЛОЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

    2017 онд Олон Улсын Барын холбооны /International Bar Association/ Хууль зүйн бодлого, судалгааны нэгжээс явуулсан судалгаагаар:

  • Хувийн салбарт ажиллаж буй хоёр эмэгтэй хуульчдын нэг нь доромжлох, дээрэлхүүлэх явдалд,  
  • Гурван эрэгтэй хуульчдын нэг нь доромжлох, дээрэлхүүлэх явдалд,
  • Гурван эмэгтэй хуульчдын нэг нь бэлгийн дарамтад өртсөн байна.

    Зүй бус харьцаа, доромжлол нь аль ч ажлын байранд байж болохгүй бөгөөд ялангуяа шударга ёс, ёс зүйн өндөр хэм хэмжээг шаардсан хууль зүйн салбарт тэвчишгүй үзэгдэл билээ.

    Тиймээс ОУБХ-оос олон улсын хуульч нарын дунд хуулийн мэргэжил дэх зүй бус харьцаа, доромжлолын нөхцөл байдлын дэлгэрэнгүй судалгааг санаачлан явуулж байгаа бөгөөд зүй бус харьцаа, доромжлолд өртөж байсан эсэхээс үл хамааран хуульч бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Судалгааны зорилго нь зөвлөмж боловсруулах, холбогдох талуудтай үр дүнтэй ажиллахад бодит үндэслэл, мэдээллийг олгоход оршино.

    Судалгаанд оролцоход овог нэр шаардлагагүй, Англи, Франц, Орос, Итали, Испани, Португали гээд 6 хэл дээр бөглөх боломжтой бөгөөд ердөө 5-10 минут л зарцуулагдана.

Судалгааг дараах линкээр орж бөглөнө үү: https://www.ibanet.org/harassment-survey.aspx

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51