НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН АЛБАНЫ НЭХЭМЖЛЭЛИЙН ХЭЛТЭСТ ХУУЛЬЧ АЖИЛД АВНА

   Гадаад харилцааны яамнаас Монголын Хуульчдын холбоонд хандан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын албанд мэргэжлийн бага албан тушаалтанаар ажиллах хуульч санал болгохыг хүслээ.

    Хүний эрхийн Дээд комиссарын албаны Нэхэмжлэлийн хэлтэст ирж буй өргөдлийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ажилтны тоо хүрэлцэхгүй байгаа учраас гишүүн орнуудаас нэмэлт ажилтанг сонгон шалгаруулж авахаар болсон байна.

    Сонгогдсон хуульч нь 2 жилийн хугацаанд тус хэлтэст ажиллах бөгөөд очих, оршин суух санхүүгийн бүх зардлаа (замын зардал, хоол, унаа, байр гм.) өөрөө бүрэн хариуцах болзолтой юм.

    Энэхүү албанд сонгогдон ажилласнаар НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны үйл ажиллагаатай танилцаж, цаашид НҮБ-д ажиллах туршлага хуримтлуулах,  Олон Улсын эрх зүй, хүний эрхийн чиглэлээр мэргэших боломжтой.

Ажлын үндсэн чиглэл: ХЭДКА-ны Нэхэмжлэлийн хэлтэст ирж буй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

Ажиллах хугацаа: 2 жил

Шаардлага:

-Англи хэлний өндөр түвшиний мэдлэгтэй байх;

-Олон улсын тусгай эрх зүй, хүний эрхийн чиглэлээр мэргэших сонирхолтой;

-Санхүүгийн асуудлаа хариуцан ажиллах боломжтой байх.

Бүрдүүлэх материал: (АНГЛИ ХЭЛЭЭР):

-Өргөдөл /Cover letter/

-Товч намтар /CV/

Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51