Хорооны дүрмийн төсөлд санал авч байна

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45.1.11-д “...төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг Хуульчдын холбоо хэрэгжүүлэхээр заасан.

Хуульчдын холбоо нь хуульд заасан чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд тус холбооны “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо”-оос төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хуульчдын анхдугаар их хурлын 2013 оны 10 дугаар тогтоолоор “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо”-г Хуульчдын холбооны сайн дурын хороогоор батламжилсан байдаг.

Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 9, 21 дүгээр тогтоолоор тус холбооны “Сайн дурын хороодын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг журам” болон “Бүртгэлийн нэгдсэн журам”-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр журмаар сайн дурын хороог байгуулж бүртгүүлэх, түүний удирдлага, бүтэц, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулж, үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журмын 3.5 дугаар зүйлийн 1-д “Хорооны дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг байна” гэж заасан бөгөөд Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо нь Хуульчдын холбооны сайн дурын хороогоор батламжлагдсанаас хойш хорооныхоо дүрмийг албан ёсоор батлан гаргаагүй байна.

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчдын холбооны зөвлөлөөс баталсан холбогдох журамд нийцүүлэн “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны дүрэм”-ийн төслийг боловсрууллаа.

Хорооны гишүүд та бүхэн уг дүрмийн төсөл /татаж авах бол ЭНД дарна уу/-тэй танилцаад, холбогдох саналаа turbatbaterdem@gmail.com, solongojantsan1@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

 

 

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА,

ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН

ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51