"Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт симпозиум боллоо

    Монголын Хуульчдын холбооноос өнгөрсөн баасан гаригт “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт симпозиумыг зохион байгууллаа.

    Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус арга хэмжээний онцлох нэг хэсэг нь хүндэт зочны ярилцлага байсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан ахмад өмгөөлөгч С.Цэдэндамба, Б.Лхамсүрэн, Л.Даваасүрэн, Я.Нямжав нартай сонирхолтой ярилцлага өрнүүлж, тэдний туршлага, дурсамжаас хуваалцсан нь оролцогчдын сонирхолтой байлаа. Мөн энэ үеэр эдгээр ахмад өмгөөлөгчдийн Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа үүсэж, хөгжихөд оруулсан хувь нэмрийг нь өдрөөр үнэлж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаасан юм.

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос санаачлан бусад хороодын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус симпозиумын хүрээнд эрүү, иргэн, захиргааны процесс дахь  өмгөөлөгчийн эрх зүйн байдлын асуудлыг хөндөн ярилцахын зэрэгцээ өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа дэлхийн хөгжсөн орнуудад ямар түвшинд байгаа талаар туршлага судалсан. Тодруулбал, Монголын Улсад шинээр батлагдсан гарсан хуулиуд тэр дундаа өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамгийн их хамааралтай процессын хуулиуд нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хангаж чадах байгаа эсэх, тулгамдаж буй ямар асуудал байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцож, зөвлөмж гаргасан юм. /Зөвлөмжийг удахгүй цахим хуудаст нийтлэх болно/

    Мөн энэ үеэр “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан, түүний шийдвэрлэлтийн байдал”, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргаж буй зөрчилд хийх анализ, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал” гэсэн сэдвээр Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос оролцогчдод мэдээлэл өгсөн.

    300 орчим хуульч, өмгөөлөгч оролцсон тус симпозиумыг зохион байгуулахад өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН, ИЭлСи” ХХН, “GTS” ХХН, “Азийн сан” зэрэг байгууллага ивээн тэтгэж оролцсон бөгөөд эдгээр байгууллагын хамт олонд нийт хуульчдын өмнөөс талархал илэрхийлье!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51