Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаагаа сайжруулах шаардлагатай гэв

    Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүйн судалгаа мэдээллийн төвтэй хамтран “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх талаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 24-нд “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Сайн дурын хороо хариуцсан ахлах мэргэжилтэн В.Бямбасүх, Хууль зүйн судалгаа, мэдээллийн төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Л.Галбадар нар нээж үг хэлсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий  газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн захирагчийн ажлын алба, АШУИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцсон.

    Тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа 2018 оны эхний 9 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг мэдээлсэн бол АШУҮИС-ийн багш АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат архи хүний эрүүл мэндэд ямар хор уршиг учруулдаг болохыг илтгэлдээ дурдсан. Мөн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход баримталж буй бодлогын талаар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуйн, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээллийг өгсөн. Тэд илтгэлдээ нийслэлийн хэмжээнд 2018 оны 10 сарын  байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 39 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 26-гийнх нь тусгай зөвшөөрөл хүчинтэй, үйлдвэрлэл явуулж байгааг дурдсан. Мөн нийслэлийн хэмжээнд 6472 газар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна хэмээсэн юм.

    Мөн тус хэлэлцүүлгийн үеэр АТК ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Түмэндэмбэрэл согтууруулах ундааны хэрэглээг бууруулах олон улсын чиг хандлага, туршлагыг Польш улсын жишээн дээр тайлбарласан бол архины асуудалтай иргэдэд Япон улс ямар нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлдэг талаар “Осака МАК” төвийн сайн дурын ажилтан, зөвлөх Ёшид Масару сонирхуулсан. Тэрбээр  “МАК нь амьжиргааны түвшин доогуур болон аль эсвэл орон гэргүй архины хамааралтай иргэдийг хүлээн авч архинд донтох өвчнөөс нь салгах үйл ажиллагааг явуулдаг ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж тухайн өвчтөнийг нийгмийн халамжид хамруулах ажлыг хэрэгжүүлдэг. Ингэснээр тухайн архины асуудалтай иргэнд зарцуулах орон байрны болон амьжиргааны зардлыг төрийн байгууллагаас гаргуулдаг. Нэг өвчтөнд сард ойролцоогоор 2.700.000 төгрөгийн зардал гардаг. Энэ мөнгийг МАК нь төрийн захиргааны байгууллагаас хүлээн авч өвчтөнийг эмчлэх ажилд зарцуулдаг. Архинд донтсон өвчтөнийг эдгэрүүлэх үйл ажиллагаа нь тусгайлсан хөтөлбөрийн дагуу явагддаг” хэмээв.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40