Азийн про боно чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчид оролцож байна

    Азийн 7 дахь удаагийн про боно чуулга уулзалт “Урам өг. Нөлөөл.” уриан дор 2018 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Хонгконгт болж байна.

    Энэхүү чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны төлөөлөгчид Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр оролцож байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Зөвлөлийн гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн асан Д.Пүрэвбаатар, гишүүн Г.Бат-Отгон, М.Мөнхжаргал, Н.Амарсанаа зэрэг хуульчид оролцож буй юм.

    Нийт 30 улсын 170 орчим төлөөлөгч цугласан тус үйл ажиллагааны үеэр  про боно үйлчилгээний онцлог, үр дагавар, өөрийн улсын сайн туршлага, ирээдүйн чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцох бөгөөд чуулга уулзалтын эхний өдөр иргэний бүртгэл, иргэний үнэмлэх, шударга ёс, про боно үйлчилгээнд технологийг ашиглах, илүү хүртээмжтэй болгох, хуульчдын мэргэжлийн байгууллага, хуулийн нөхөрлөлүүд, олон улсын байгууллагууд хэрхэн про боно үйлчилгээг дэмжих боломж бий, эдгээрт урам өгөх, НҮБ-ын бүтэц, үйл ажиллагааг хэрхэн про боно үйлчилгээнд ашиглах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн.

    Тодруулбал, Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 10 сая орчим иргэн аль нэг улсын харьяалалгүй оршиж, хуулийн хамгаалалт, үйлчилгээ авч чаддаггүй байна. Харьяалалгүй байна гэдэг нь өөрийн иргэншил, гарал үүслээ нотолж, нийгмийн халамж, үйлчилгээг авч чадахгүй байна гэсэн үг бөгөөд эдгээрт эрх зүйн хөтөч, хуульчид, иргэний нийгмийн сайн дурын ажилтнууд тусалдаг ажээ. Ялангуяа цагаач ажилчид, тэдгээрийн хүүхэд хохирогч болдог байна. Иймд цаашид үндэстэн дамнасан иргэний үнэмлэх, бүртгэлийг бий болгох асуудлыг хөндсөн байна.

    Азийн 7 дахь удаагийн про боно чуулга уулзалтын үеэр яригдаж буй нэг чухал сэдэв нь хуулийн фирмүүд про боно үйлчилгээ үзүүлэх асуудал. Энэхүү сайн үйлс, про боно үйлчилгээнд нэгдэхийг “Рөүпэс ба грей” (Ropes & Grey) хуулийн фирмийхэн уриалсан бөгөөд зарим хуулийн фирм дэргэдээ про боно хэлтэстэй байдаг байна. Ажил үйлчилгээний хувьд хэдийгээр өрсөлдөгчид байдаг, байх магадлалтай ч зарим чухал хүний эрхийн асуудлаар нэгдэж чаддаг байх ёстойг онцолсон байна. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын харьяатын бодлогын үр дүнд маш олон хүүхэд эцэг эхээсээ хагацах асуудал үүссэн бөгөөд энэхүү асуудлын хүрээнд 10 орчим хуулийн фирм нэгдэж, хамтын хүчээр маш олон хүүхэд, гэр бүлийг хамгаалж чаджээ. Хуулийн фирмүүд про боно үйлчилгээ үзүүлснээр тухайн иргэнд туслаад зогсохгүй тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх улсынхаа хүчин чармайлтад хувь нэмэр оруулдаг байна. Тиймээс хуулийн фирмүүдийн хөгжлийн асуудалд про боно үйлчилгээг тусгаж оруулахыг уриалж байлаа. Мөн про боно үйлчилгээнд технологийн дэвшлийг ашиглах замаар илүү хүртээмжтэй болгох, ялангуяа төрийн үйлчилгээнд блокчейн технологийг нэвтрүүлэх нь илүү үр дүнд хүрч болохыг оролцогчид онцолсон байна.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51