Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг угтан сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа

    Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр маргааш тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” төв, Монголын Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар тус байгууллагуудаас хамтран гүйцэтгэж буй Монголын хэвлэл мэдээллийн орчин, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тодорхойлох судалгааны явцыг танилцуулсан юм. 

    Тус мониторинг нь “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ”, “Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин ба хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлийн хэрэгжилт” гэсэн үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд 2019 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.

    Судалгааны урьдчилсан дүнг харахад, сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хэрэгжүүлэхдээ дарамт шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлдэг, халдлага үйлддэг эсэхийг тодруулахад, судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж байна”, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна. Мөн гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж  2-3 удаа олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариултыг өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан тохиолдол таваас багагүй бүртгэгдсэн байна. Энэхүү судалгааны эцсийн үр дүнг 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр албан ёсоор танилцуулах юм.

    Дашрамд дурдахад, олон улсын хэмжээнд 2006-2017 онд нийт 1010 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна. Энэ тоо баримтаас илүү тэвчишгүй зүйл нь амиа алдсан 10 хэрэг тутмын 9-д нь гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй явдал ажээ.

    Хэвлэлийн бага хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн, судалгааны багийн зөвлөх Д.Батмөнх оролцож мэдээлэл өгсөн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51