Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулна

    "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр (2018.11.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хуралдлаа.

    Хурлын үеэр Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Сайнхишиг "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилт, "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын төлөвлөгөө, төслийг гишүүдэд танилцуулж, саналыг нь сонссон. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Лүндэндорж шүүгчийн цогц чадамж, хариуцлага, шүүхийн тогтолцоо, дэд бүтэц, мэргэшсэн захиргаа зэрэг асуудалд анхаарч бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан өмнөх ололтоо тодотгож, түүн дээр тулгуурлан дараагийн бодлогын баримт бичиг боловсруулснаа төсөлд тусгах, зорилт бүрийг тодорхой болгох хэрэгтэйг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа бодлогын баримт бичгийн төслийг Үндсэн хуультай нийцүүлэх шаардлагатайг дурдаад хүн рүү чиглэсэн хариуцлага, ёс зүйд анхаарсан бодлогыг боловсруулах саналыг хэллээ. Цахим шүүх буюу "E-Court” системийг шүүхийн хөгжлийн дараагийн том загвар байдлаар бодлогын баримт бичигт тусгах ёстойг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь онцолсон байна.

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг, төлөвлөгөөг баталсан бөгөөд ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ахалж, гишүүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Цолмон, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Оюунцэцэг, Үндэсний хөгжлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Орхон, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар ажиллаж байгаа юм.

    Тус ажлын хэсэг нь "Шүүхийн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг”-ийн төслийг боловсруулж, 2019 оны нэгдүгээр сард багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажээ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51