Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОУХБ-ын 29-Р КОНВЕНЦЫН 2014 ОНЫ НЭМЭЛТ ПРОТОКОЛЫН СУДАЛГААНЫ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Албадан хөдөлмөрийн талаар 29-р конвенцын нэмэлт протоколд нэгдэн ороход Монгол Улс хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх талаарх хууль эрх зүйн тандан судалгааг  Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооноос хийж байгаа билээ. Энэхүү судалгааны хүрээнд тус хорооны тэргүүн өмгөөлөгч Н.Баасанжаваар ахлуулсан багийнхан уулзалт, хэлэлцүүлгүүдийг хууль тогтоомж боловсруулагч, зохицуулагч болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Уулзалт, хэлэлцүүлэгт судалгаагаар хөндөгдөх “албадан хөдөлмөр”, олон улсын эрх зүйн зохицуулалт, үндэсний хууль тогтоомжийн байдлын талаарх илтгэлийг тус хорооны зөвлөх Хууль зүйн доктор, профессор Б.Уранцэцэг хэлэлцүүлсэн.

    Тус уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналтын чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн шүүх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар болон Хүний эрхийн үндэсний комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо. Мөн хэлэлцүүлэгт хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглох асуудлаар хүүхдийн эрхийг шүүхээр амжилттай хамгаалж чадсан өмгөөлөгч Х.Баасанжаргал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр амжилттай ажиллаж шийдвэр гаргуулсан өмгөөлөгч Д.Баасансүрэн нар оролцсон юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчид Албадан хөдөлмөрийг зөв тодорхойлох, хохирогч төвтэй хамгаалал, урьдчилан сэргийлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг төлөвшүүлэхэд саналаа өгч, хууль тогтоомжийг зөрчил, хийдэл, салбарын онцлог, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг нээлттэй хэлэлцэж ярилцсан.

    Тус судалгааны урьдчилсан тайланг танилцуулах хэлэлцүүлгийг эдгээр оролцогчид болон бусад сонирхогч судлаачдын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр ОУХБ-ын Монгол Улсыг хариуцдаг Алан Пэлис ирж илтгэл хэлэлцүүлж оролцоно. Мөн тэрбээр Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны гишүүдэд 12 дугаар сард сургалт хийхээр төлөвлөөд байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-07-02 09:18
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40