ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН 2019 ОНЫГ УГТАХ ХУУЛЬЧДЫН ШИНЭ ЖИЛИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (The Law Society of Hong Kong) жил бүрийн нэгдүгээр сард Хуульчдын шинэ жилийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд Ази, Европ тивийн улс орнуудын хуульчдын холбоо, хуульчдын нийгэмлэгийн тэргүүн болон олон улсын нэр хүндтэй хуульчид оролцдог.  

    Энэ жилийн ёслолын үйл ажиллагааны үеэр Монголын Хуульчдын холбоо, Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зориулан сонирхсон сэдвээр сургалт явуулахын зэрэгцээ Хонгконгийн хуулийн байгууллагуудтай танилцах аялал зохион байгуулах бөгөөд хуульчид Та бүхнийг оролцохыг урьж байна.

    Оролцох хүсэлтэй хуульч өөрийн холбогдох хаягаа, сонирхож буй сургалтын сэдэв, танилцахыг хүсэж буй байгууллагын нэрийг jargalan@mglbar.mn хаягаар ирүүлнэ үү. Бүртгэл 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

    Жич: Тус арга хэмжээнд оролцох хуульч онгоцны тийз, зочид буудал, хоол, унаа зэрэг холбогдох бүх зардлыг өөрөө хариуцах бөгөөд гэр бүлийн гишүүний хамт оролцох боломжтой.   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51