Хуульчдын талаарх албан ёсны статистик мэдээг 2019 оноос тархааж эхэлнэ

    Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунантай уулзаж, хуульчдын талаарх албан ёсны мэдээлэлтэй болох, цаашид аргачлал, маягт, заавар, мета мэдээллийн санг боловсронгуй болгоход хамтран ажиллахаар санал солилцлоо.

    Хуульчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх үндсэн зорилго бүхий Хуульчдын Холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан юм. Энэхүү холбоо нь олон төрлийн үйл ажиллагаа явуулахын дотор хуульчдын нэгдсэн бүртгэл хөтөлдөг бөгөөд хуульчийн шалгалт зохион байгуулах, хуульчийн эрх олгох зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг.

    2018 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн 5469 хуульч үйл ажиллагаа явуулж буйгаас 512 шүүгч, 490 прокурор, 2170 өмгөөлөгч, 2327 бусад хуульч байна. Үүний 2367 буюу 43.2 хувь нь эрэгтэй, 3102 буюу 56.8 хувь нь эмэгтэй хуульч байна. Улаанбаатар хотод 4188 хуульч үйл ажиллагаа эрхэлж байгаа бол, орон нутагт 1281 хуульч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.

    Дээрх бүртгэлийн мэдээллээс гадна хуульчдын нас, хүйс, боловсролын зэрэг, ажилласан жилийн туршлага, шинээр олгогдсон эрх, эрх хасагдсан, мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн гомдлын шийдвэрлэлт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын холбогдох үзүүлэлтүүдийг дүгнэхэд хамтран ажиллаж, хуульчдын талаарх статистик мэдээллийг албан ёсоор олон нийтэд 2019 оноос тархаах боллоо.

    Уулзалтад ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51