ХУУЛЬЧ ЭРДЭМТЭН Л.БААСАН, Т.МӨНХЖАРГАЛ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо нь Иргэний эрх зүйн эрдэмтдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

    Тодруулбал, Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан, Хууль зүйн доктор, профессор Т.Мөнхжаргал нарын иргэний эрх зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Иргэний эрх зүйн хорооны “Хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулсан юм. Эрдэмтдийн зүгээс энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж буйд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хойч үедээ өөрсдийн дурсамжийг хуваалцаж, үнэтэй сургаалаа хайрласан.

    Мөн тус арга хэмжээний үеэр Иргэний эрх зүйн хорооны гишүүн, “Отгонтэнгэр” их сургуулийн багш, доктор, дэд профессор М.Сувд “Хойч үеийн байгаль орчны талаарх эрхийг хамгаалах асуудал” сэдвээр,  Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор С.Энхбаяр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим ба шүүхийн оролцоо” сэдвээр тус илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийт 80 гаруй өмгөөлөгч, залуу хуульч, оюутнууд оролцсон.

    Иргэний эрх зүйн хороо нь цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ нь хувийн эрх зүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийг алдаршуулах, эрдэмтэн судлаачдад түшиглэн, тэдний саналыг хорооны үйл ажиллагаанд тусгах, хамтран ажиллах, хувийн эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51