Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиум боллоо

   Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиумыг өнөөдөр(2018.12.07) Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Монгол Улсын их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Монголын Эмнести интернэшнл байгууллага хамтран зохион байгууллаа.

    Монголын Хуульчдын холбоо нь энэхүү үйл ажиллагааг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа хуульчид, хууль сахиулагчдын дунд хүний эрхийн боловсролын сайн туршлагыг хэлэлцүүлж, тэдний санал санаачилгыг уламжилсан юм.

    Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, үндсэн хэрэгсэл нь хүний эрхийн боловсрол бөгөөд дэлхий дахинд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг ойлголт, хүний эрхийн боловсрол, соёлыг дээшлүүлэх чиглэлээр ахиц дэвшлийг ихээр гаргаж байгаа. Гэвч манай улс албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг иргэд, олон нийт, хүүхэд залууст өдөр тутмын хэрэглээ болгон хэрэгжүүлэх явдал хангалттай бус, хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг оролцогчид онцолж байсан.

    Тус арга хэмжээнд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр “...Монгол Улс 28 жилийн өмнө ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш хүний эрхийн тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. 2018 оны "Freedom House"-ийн тайланд дурдсанаар Монгол Улс нь Ази Номхон Далайн бүс нутагт “чөлөөт” гэж эрэмбэлэгдсэн зургаахан ардчилсан орны нэг болжээ. Гэвч бусад улс орны нэгэн адил хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлтэй тулгарсаар л байна. Иймд одоо хүчин төгөлдөр буй хуулиудаа хэрэгжүүлэх ёстой, мөн хамгаалалтын механизм нь хүртээмжтэй байх шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

    Энэхүү симпозиумын хүрээнд орчин үеийн хүний эрхийн хөгжил, чиг хандлага, үзэл баримтлал, хүний эрхийн боловсрол, соёлыг үнэлэх нь, хүний эрхийн боловсролын заах арга зүй, сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сайн туршлага, хүний эрхийн боловсрол нийгмийн хөгжил дэвшилд, хүний эрхийн уулзварт тогтвортой бизнес эрхлэх нь, мэдээллийн технологийг хүний эрхийн боловсролд ашиглаж буй сайн туршлага, ололт амжилт зэрэг сэдвийг 9 салбар хуралдаанаар хэлэлцүүлж, Хүний эрхийн боловсролын талаарх хамтын байр суурийн баримт бичиг, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний зураглал, зөвлөмжийг гаргасан юм.

    Өнөөдрийн арга хэмжээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хуульч, хууль сахиулагчид, хөдөө орон нутгийн төлөөлөл болсон нийт 120 гаруй хүн оролцож, хүний эрхийн боловсролоор дамжуулан хүний эрхийг хүндэтгэж, хамгаалдаг, зөрчигдсөн эрхээ шаардаж нэхэмжилдэг, дуу хоолойгоо өргөдөг хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг бий болгохын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

    Тус арга хэмжээг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан хааж үг хэлсэн бөгөөд тэрбээр эрхээ мэддэг иргэдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал санаачилга, шийдлийг эрэлхийлж энэхүү үйл ажиллагаанд оролцсон оролцогчид, илтгэгч, панелистууд, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, хүний эрхийг хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
2026-04-30 16:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-04-30 15:13
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-04-29 10:23
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” БОЛНО
2026-04-28 11:06
ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-28 10:54
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
2026-04-27 11:36
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-04-24 16:43
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-24 16:28
ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-04-24 15:13
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-04-24 12:26
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО
2026-04-24 11:19
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-04-23 14:59
БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-04-23 13:52
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО
2026-04-23 11:32
ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-04-24 11:45
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ДОЛОО ХОНОГ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-04-21 17:16
БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ
2026-04-21 13:47
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
2026-04-21 13:38
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-04-20 15:40
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026-04-20 09:50