Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Албадан хөдөлмөрийн нэмэлт протоколд нэгдэн орох хэрэгцээ, шаардлага байна гэв

    Монголын Хуульчдын холбоо нь Европын холбоо, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-ын дэмжлэгтэйгээр Албадан хөдөлмөрийн 29 дүгээр конвенцийн 2014 оны нэмэлт протоколыг Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн байдалтай харьцуулан судалж буй юм. Тус судалгааны урьдчилсан дүнг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид, бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцүүллээ.  

    Хэлэлцүүлэгт Олон улсын хѳдѳлмѳрийн байгууллагын Бангкок дахь товчооны Зохистой хѳдѳлмѳрийг дэмжих багийн Олон улсын хѳдѳлмѳрийн хэм хэмжээ, хѳдѳлмѳрийн хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алэйн Пэльс оролцож, ОУХБ-аас Албадан хөдөлмөрийн 29 дүгээр конвенцийн нэмэлт протоколын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

    Монгол Улс ОУХБ-ын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид 2005 онд нэгдэн орж хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр конвенцийн дагуу манай улс албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, устгах, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдэд хариуцлага тооцох  үүрэг хүлээсэн.

    Тэгвэл ОУХБ-аас Албадан хөдөлмөрийн 29 дүгээр конвенцийн нэмэлт протоколыг 2014 онд батлан гаргаж, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, албадан хөдөлмөрийн хохирогчдыг олж илрүүлэх, хамгаалах, эрхээ нөхөн сэргээлгэх боломжоор хангах, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтыг бий болгосон төдийгүй протоколд албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг хамруулсан байна. Иймд судалгааны баг Монгол Улсын Засгийн газрын албадан хөдөлмөрийг устгах бодлого, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, албадан хөдөлмөрийн хохирогчдыг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэргээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх зорилгоор уг протоколд нэгдэн орох асуудлыг судалж байгаа юм.

    Учир нь хөдөлмөрийн хүрээний нэг суурь эрх бол албадан хөдөлмөрөөс ангид байж, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох. Тиймээс судлаачдын зүгээс хууль тогтоомжид буй албадан хөдөлмөрийн тодорхойлолтыг конвенцийн шаардлагад бүрэн нийцүүлэх, албадан хөдөлмөрийн хэлбэрүүдийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх байгууллагуудын үүргийг тодорхой болгох, чадавхыг дээшлүүлэх, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, эрсдэлт бүлэг, тухайлбал, хүүхэд, хөлсний малчин, жижиг, дунд үйлдвэр, албан бус хэвшилд  ажиллаж буй иргэд, шилжин суурьшигчид, цагаач ажилчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мөн хохирогчийг хамгаалах, нөхөн төлбөрийг гаргуулахад үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.   

    Энэхүү судалгааг Монголын Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны судлаач хуульчдын баг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны эцсийн тайланг 2019 оны нэгдүгээр сард  олон нийтэд танилцуулна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
2026-04-30 16:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-04-30 15:13
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-04-29 10:23
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” БОЛНО
2026-04-28 11:06
ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-28 10:54
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
2026-04-27 11:36
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-04-24 16:43
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-24 16:28
ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-04-24 15:13
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-04-24 12:26
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО
2026-04-24 11:19
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-04-23 14:59
БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-04-23 13:52
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО
2026-04-23 11:32
ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-04-24 11:45
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ДОЛОО ХОНОГ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-04-21 17:16
БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ
2026-04-21 13:47
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
2026-04-21 13:38
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-04-20 15:40
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026-04-20 09:50