Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг про боно өдөр болгон тэмдэглэх санал гаргалаа

    Монголын Хуульчдын холбоо нь про боно соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор про боно хуульчдын чуулга уулзалтыг өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй. 2017 онд Монгол Улсад про боно туршлагыг нэвтрүүлэх, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх санал санаачилгыг эрэлхийлсэн бол энэ удаа “Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно” сэдвийн дор зохион байгуулж, Монгол Улсад про боно үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй амжилттай хөгжүүлэх, хэрэгжүүлэх санал санаачилга, туршлагаас хуваалцлаа.

    Тодруулбал, чуулга уулзалтаар нийт хуульчид өөрсдийн сурсан мэдсэн нарийн мэргэжлийн ур чадвараа нийтийн сайн сайхны төлөө улмаар улс орны хөгжлийн төлөө хэрэглэх нь зүй ёсны бөгөөд хуульч хүн бүрийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага болохыг тодотголоо. Мөн про боно нь үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, зөвлөгөө өгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудалд стратегийн өмгөөлөл үзүүлж, нийгмийн шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, өмгөөлж, дуу хоолойгоо өргөж, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийттэй хамтарч, тэдгээрийн иргэний нийгмийн идэвхи санаачилгыг дэмжиж ажиллахад мэргэжлийн туслалцаа үзүүлэн оролцох явдал гэдгийг онцоллоо.

    Үүний зэрэгцээ хувь хуульчид болон хуулийн фирмүүд өөр өөрсдийн түвшинд олон талт про боно ажлуудыг хийж байгаа туршлага, ажлын амжилтуудаасаа танилцуулж, олон улсын сайн жишгүүдээс хуваалцсан бөгөөд эдгээр сайн туршлагуудаас суралцахын сацуу хамтран ажиллаж бие биеэ дэмжиж, нийтийн сайн сайхны төлөө цаашилбал эх орны хөгжлийн төлөө, ирээдүйн үр хойчийнхоо төлөө мэргэжлийн түвшинд про боно ажлуудыг хийхийг уриалж уриалга гаргасан. Мөн жил бүрийн тавдугаар сарын 01-нийг өдрийг “Про боно өдөр” болгох саналыг чуулга уулзалтад оролцогчид санал нэгтэй дэмжсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид энэ саналыг уламжлахаар болов.

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо хамтран Нээлттэй нийгэм форум, Хууль зүйн туслалцааны төвийн дэмжлэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан тус чуулга уулзалтад про боно чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуульчдын төлөөлөл болон Монголын Хуульчдын холбооны 21 аймаг дахь салбарын зохицуулагч, нийт 90 гаруй хүн оролцсон юм.

    Цаашид энэхүү үйл ажиллагааг орон даяар дэлгэрүүлэх, бүх хуульчдыг өргөн хүрээтэйгээр хамруулах, аймаг,  сумуудад бүх түвшинд хэрэгжүүлэх про боно хөдөлгөөн болгон авч явах санал санаачилгад эрхэм хуульчдыг идэвхийлэн оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51