Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

    УЕПГ-ын газар, МУИС-ийн ХЗС, Монголын Хуульчдын холбоо хамтран “Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 14-нд зохион байгууллаа.

    Энэхүү үйл ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хууль бол Үндсэн хуулийн дараа ордог хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд хамаарах хамгийн чухал хуулиуд байдаг. Эдгээр хуулиуд нь шударга ёс хэрхэн хэрэгжиж байгааг хэмжих нэг хэрэгсэл нь болдог. Тиймээс бид шинэчлэл хийгээд удаагүй байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудтай холбоотой засаж сайжруулах шаардлагатай, зүйлүүдийг хуульчид, судлаачид, практикт ажиллаж хүмүүсийн дунд хэлэлцүүлэх нь маш чухал” гэдгийг онцолсон юм. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргал нээлтийн үгэндээ “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эрүүгийн процессын шинэчлэлийн ажил маш хурдтайгаар, тэр дотроо өмнө нь байсан концепциудаас зарчмын том өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Нийгэмд болон судлаачид, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хувьд энэ хуулийн зохицуулалтууд, хуулийн харилцаанаас үүсэж байгаа практик асуудлуудыг янз бүрийн байдлаар хүлээн авч, ярьж байна. Бид яг энэ цаг үед энэ сэдвийг хөндөж байгаа нь онцгой ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэсэн.

    Монголын Хуульчдын холбоо нь Нээлттэй нийгэм форумтай хамтран Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, тавдугаар сард бүх талын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн тулгамдаж буй асуудлуудыг практик түвшинд ярилцаж, “Хуулийн шүүмж” эмхэтгэлийг хэвлүүлж гаргасан билээ.

    Энэ удаагийн хэлэлцүүлгээр эрүүгийн процесс дахь хүний эрхийг хангаж буй, хүний эрхийг баталгаатай сэргээж, хамгаалж буй зохицуулалтуудыг улам боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гарган хууль тогтоох эрх бүхий байгууллагад уламжлахаар боллоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51