ИРКУТСКИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

    Иркутскийн улсын их сургууль 2018 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж, энэ ойн арга хэмжээнд тус сургуульд  суралцаж төгссөн үе үеийн монгол төгсөгчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн асан  Л.Цог, хуульч өмгөөлөгч Ж.Энхнасан, хуульч Ч.Дашням, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан Т.Уранцэцэг, хуульч Б.Хандмаа, Ц.Оюунчимэг, Г.Хандармаа, М.Мандах, Ц.Амгалан, Ц.Монгол, З.Алтангэрэл, Б.Саранцэцэг, Д.Цэндсүрэн, Т.Бат-Өлзий, Ч.Хулан, Д.Энхжаргал, Д.Эрдэнэсүрэн, З.Нарантуяа, Л.Энхсайхан, Д.Ганбат, Л.Болор-Эрдэнэ нарын хүмүүс  оролцож, нийт төгсөгчдийнхөө мэндчилгээг дэвшүүлж, баяр хүргэжээ.

    Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Иркутскийн Улсын их сургуулийг 1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан бол тус сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасныг тус сургуулийн төгсөгч, УИХ-ын гишүүн З.Нарантуяа гардуулж өгчээ. Мөн Иркутскийн их сургуулийн Хуулийн сургуулийн декан, шинжлэх ухааны доктор О.П. Личичан, доктор Н.Э. Шишкина, доктор М.А. Стурин нарыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр  шагнасныг гардуулан өгсөн байна.

    Түүнчлэн түүхт ойн арга хэмжээний үеэр хуульч Т.Бат-Өлзий, хуульч, өмгөөлөгч Ж.Энхнасан нар төрөлх сургуулийнхаа “Хүндэт профессор” цолыг хүртсэн байна.

    Сонирхуулахад, Иркутскийн улсын их сургууль 100 жилийн  хугацаандаа 80000 гаруй дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасны дотор Монголын 1000 гаруй  мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж, тэдгээрээс  хуульч, эрх зүйч мэргэжлээр  352 хүнийг суралцуулж,  төгсгөсөн байна. Эдгээр хуульч-төгсөгчдөөс Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр Т.Дэндэв, А.Өнөрбаян, Ө.Пүрэв, А.Дорж, Б.Дангаасүрэн, Н.Төрбат, Н.Ганбаяр, Ч.Ганбат, Ч.Дашням, Д.Аюуш, Р.Жамъянчойжил, Б.Пүрэвдорж, Б.Цогням,  Ц.Шаравдорж, Д.Алтанцэцэг, Д.Данзандорж, Д.Намсрайжав, Ч.Ганболд, Т.Уранцэцэг, Х.Сонинбаяр, Б.Ундрах Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа, Д.Эрдэнэбалсансүрэн нарын  28 хүн ажиллаж байсан болон ажиллаж байна. Мөн Улсын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн яамны сайд, Дэд сайд, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн зэрэг ажил албан тушаалд тус сургуулийн хуулийн факультетын олон төгсөгчид ажиллаж байжээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51