Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулах хүрээнд Нээлттэй нийгэм форумаас 38.200.000 төгрөгийн тэтгэлэг авахаар боллоо

    Монголын Хуульчдын холбоо нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд Нээлттэй нийгэм форум хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хуульчдын чадавхыг сайжруулах зэрэг хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

    Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр Нээлттэй нийгэм форумын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад Нээлттэй нийгэм форум Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ц.Батболд, Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга О.Мөнхсайхан нар оролцсон юм.

    Уулзалтын үр дүнд Хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтын тогтолцоог сайжруулах, сургалтын чанарыг нэмэгдүүлэх, сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, зохион байгуулалтыг уян хатан болгох, хуульчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүгийн эрх зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, иргэдийн эрх зүйн чадавх, боловсролыг дээшлүүлэх, хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Нээлттэй нийгэм форумаас Монголын Хуульчдын холбоонд 38.200.000 төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо.  

    Мөн тус уулзалтаар тэтгэлгийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, эхний аудио, видео сургалтыг хуульчдын заавал судлах хичээл буюу хүний эрх, хуульчийн ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүйн хичээлээр бэлтгэн хүргэхээр тохиролцлоо.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51