2018 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО

    Монголын Хуульчдын холбооноос 2018 оны 12 дугаар сарын 22-ны үдэш “Фемида-2018” шилдэг хуульч шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа.

    Ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг, Улсын дээд шүүхийн шүүгч  Д.Эрдэнэбалсүрэн, МУИС-ийн ХЗС-ийн доктор, дэд профессор Б.Амарбаясгалан, “Чимид” сангийн тэргүүн Ч.Сайнсанаа, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх нарын зочид болон Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүд оролцож, шилдэг хуульчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

    Монголын Хуульчдын холбооны 2018 шилдэг хуульчдаар дараах хуульчид шалгарлаа.

  1. Шилдэг шүүгч: Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Цэвээндоогийн ӨРНӨНДЭЛГЭР
  2. Шилдэг прокурор: Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Ширэндэвийн ОДОНСҮРЭН
  3. Шилдэг өмгөөлөгч: Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Довдонгийн ЦЭНДСҮРЭН
  4. Шилдэг хуульч эрдэмтэн: УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн Бямбажавын ӨНӨРМАА
  5. Шилдэг про боно хуульч: “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-ийн партнер, өмгөөлөгч Баттүвшингийн БАЯРАА
  6. Шилдэг нотариатч: Монголын Нотариатын танхимын Орхон аймгийн нотариатын салбарын дарга, хуульч Дамдинсүрэнгийн БУЛГА
  7. Шилдэг хуулийн зөвлөх: “ЭмДиЭс энд Ассошейтс” нөхөрлөлийн гишүүн, хуульч Жанчивдоржийн МАЙЗОРИГ
  8. Шилдэг залуу хуульч: Хуульчдын холбооны Ёс зүйн хорооны гишүүн Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР
  9. Шилдэг хуульч мэргэжилтэн: Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах, шинжээч, хуульч Бухарзадын ВОЛОДЯ
  10. Шилдэг өмгөөллийн нөхөрлөл: Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН
  11. Шилдэг хороо: Монголын Хуульчдын холбооны  ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО

    Мөн “Фемида-2018” ёслолын ажиллагааны үеэр авьяаслаг хуульчдыг тодруулсан бөгөөд Сургалтын хороо, Шалгалтын хороог төлөөлж оролцсон хуульчид  “Авьяаслаг хуульч”-аар шалгарч, 500.000 төгрөгийн эзэн болсон юм.

    Энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулахад өмгөөллийн "Ананд адвокатс”, “Санхүүгийн хуулийн зөвлөх”, “Ханш энд маргад”, "Дачэн дентонс" нөхөрлөлүүд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн бөгөөд Та бүхэнд талархал илэрхийлье!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
9 цаг 44 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26