Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легал дата” зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.

    Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, хууль сахиулах байгууллагын алба хаагч, багш, магистрант, докторуудаас нийт 17 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль 10, Хууль сахиулахын их сургууль 1, Их засаг олон улсын их сургууль 7, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас 1, нийт 36 илтгэл ирүүлсэн.

    Илтгэлийн уралдааны нээж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал, Чимид сангийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, профессор Х.Сэлэнгэ, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш В.Удвал, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар үг хэллээ.

    Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

Тэргүүн байр шалгаруулаагүй болно.

Дэд байрт: Б.Буянхишиг “Төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ажиллагааг хянах механизм, эрх зүйн хамгаалалт”;

Гутгаар байрт: С.Асланбек “Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ”;

Тусгай байрт: Н.Мөнхзул “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба төрийн албаны хариуцлага”, С.Номынбаясгалан “Сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал”, О.Хишигмөнх “Үндсэн хуулийн цэцийн хэргийн харьяалал тогтоосон магадлалыг шинжлэх нь” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

Тэргүүн байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан Б.Цэвэлмаа “Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн Иргэний хууль дахь хамгаалалтыг Үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь”;

Дэд байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр түвшний оюутан Э.Санчир-Уяа  “Хот дахин төлөвлөлт ба орон байртай байх эрх”;

Гутгаар байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар түвшний оюутан Л.Энхтайван “Үндсэн хуулийн хяналтыг органик хуулиар хэрэгжүүлж болох уу?”;

Тусгай байрт: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан О.Мөнхнасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал”, ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн 310-р бүлгийн оюутан А.Доржсүрэн “Улс төрийн нам ба түүний хяналт, тулгамдаж буй зарим асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1 дүгээр түвшний оюутан Б.Номин “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтгүй байдал, Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчил үүсгэх” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны шүүгчдээр:

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, профессор Х.Сэлэнгэ;

-Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш В.Удвал;

-Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт;

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт;

-Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗМССТ-ийн эрхлэгч А.Түвшинтулга нар ажиллалаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
2026-05-15 16:46
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2026-05-15 16:32
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2026-05-15 14:34
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46