ХОНГКОНГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Монголын Хуульчдын холбоо Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны гишүүдэд зориулсан танилцах айлчлалыг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын хуульчдад зориулан “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”, “Технологи ба хууль зүйн салбар” сэдвээр сургалт зохион байгуулах бөгөөд оролцогчдод өөрийн сонирхсон сэдвээр мэргэшсэн хуульчтай уулзаж, ярилцах боломжийг олгох юм. Мөн тус арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв, Хонгконгийн олон улсын арбитрын шүүхийн үйл ажиллагаатай танилцана.

Хөтөлбөр:

Өдөр

Үйл ажиллагаа

3 сарын 21

Улаанбаатар – Хонгконг

3 сарын 22

Сургалт

  • “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”,
  • “Технологи ба хууль зүйн салбар”
  • Оролцогчийн сонгосон сэдэв

 

Танилцах айлчлал

  • Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв
  • Хонгконгийн олон улсын арбитрын шүүх

3 сарын 23

Чөлөөт өдөр

3 сарын 24

Хонгконг – Улаанбаатар

Тавигдах шаардлага:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүний татварын үлдэгдэлгүй байх;
  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа бүрэн хангасан, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Ажлын намтраа англи хэлээр бичиж ирүүлэх.

Танилцах айлчлалын төлбөр:

    Танилцах айлчлалыг үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд оролцогчид онгоцны тийз, буудал, хоол зэрэг холбогдох хувийн бусад зардлыг өөрөө хариуцна.   

Бүртгэлийн хугацаа:

    2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл (ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ!)

Онгоцны тийз:

    2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1.489.300 төгрөг.

3 сарын 21

 

07:50 Ulaanbaatar(ULN)

12:25 Hong Kong(HKG)

Нислэгийн нийт хугацаа 04:35, шууд нислэг

 

3 сарын 24

 

13:25 Hong Kong(HKG)

18:05 Ulaanbaatar(ULN)

Нислэгийн нийт хугацаа 04:40, шууд нислэг

 

 

Зочид буудал:

    2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гуравдугаар сарын 21-24-ний хооронд байрлах төлбөр.

 

Зочид буудал

Үнэлгээ

/1 муу – 10 сайн/

Хаяг

Үнэ төг

/Өглөөний цайтай/

1

Ibis Hong Kong Central & Sheung Wan

8.2

No. 28 Des Voeux Road West, Sheung Wan, Hong Kong, Hong Kong

1.287.925

2

Grand City Hotel

7.3

338 Queen's Road West, Sai Ying Pun, Hong Kong

948.350

3

Bishop Lei International House

7.7

4 Robinson Road, Mid-Levels, Hong Kong

964.361

    Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ШУДАРГА ЁСНЫ ХҮРТЭЭМЖИЙН СОЛИЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-09-01 17:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2025-08-28 16:05
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-08-27 15:03
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ АРИЛЖААНЫ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ 2026 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-08-27 10:54
ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-08-25 16:52
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМД САНАЛ АВЧ БАЙНА
2025-08-21 15:25
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
2025-08-21 11:52
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-08-20 14:07
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-08-19 13:43
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2025-08-18 14:51
ХӨДӨӨ ЯВААД ИРЛЭЭ: ДАЛАВЧТАЙ НЬ НИСДЭГ ЮМ БАЙНА
2025-08-18 10:27
КИБЕР АЮЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
2025-08-18 10:20
Комплаенсийн эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна
2025-08-14 10:14
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-08-12 16:35
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛНО
2025-07-30 09:37
МЭДЭЭЛЭЛ
2025-07-18 15:45
Комплаенсийн эрсдэлийн үнэлгээ эхэллээ
2025-08-14 10:13
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 08-НД ЭХЭЛНЭ
2025-07-03 12:31
УРИАЛГА
2025-06-30 11:15