Шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг болно

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 69 дүгээр захирамжаар Шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна.

    Ахлагчаар Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, ахлах референт Г.Сувдаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргал, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, Удирдлагын академийн профессор, Хууль зүйн доктор Д.Сүнжид, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүн, ахмад шүүгч А.Доржготов, В.Жавхлан, Ч.Оюунцэцэг, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, нарийн бичгийн даргаар Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар нар томилогджээ. 

    Ажлын хэсэг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн Захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08:40-12:30 цагт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхим зохион байгуулна.

  Ажлын хэсэг

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
12 цаг 19 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
12 цаг 31 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
16 цаг 52 мин
МЭДЭЭЛЭЛ
18 цаг 11 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25