Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХОНГКОНГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

    Монголын Хуульчдын холбоо Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны гишүүдэд зориулсан танилцах айлчлалыг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын хуульчдад зориулан “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”, “Технологийн шинэчлэл ба хууль зүйн салбар" сэдвээр сургалт зохион байгуулах юм. Мөн тус арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв, Хонгконгийн олон улсын арбитрын шүүхийн үйл ажиллагаатай танилцана.

Хөтөлбөр:

Өдөр

Үйл ажиллагаа

3 сарын 21

Улаанбаатар – Хонгконг

3 сарын 22

Сургалт

  • “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”,
  • “Технологийн шинэчлэл ба хууль зүйн салбар”

Танилцах айлчлал

  • Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв
  • Хонгконгийн олон улсын арбитрын төв

3 сарын 23

Чөлөөт өдөр

3 сарын 24

Хонгконг – Улаанбаатар

Тавигдах шаардлага:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүний татварын үлдэгдэлгүй байх;
  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа бүрэн хангасан, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Ажлын намтраа англи хэлээр бичиж ирүүлэх
  • Гадаад паспортын хуулбар ирүүлэх.

Танилцах айлчлалын төлбөр:

    Танилцах айлчлалыг үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид онгоцны тийз, буудал, хоол зэрэг холбогдох хувийн бусад зардлыг өөрөө хариуцна.   

Бүртгэлийн хугацаа:

    2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл (ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ!)

Онгоцны тийз:

    2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1.489.300 төгрөг.

3 сарын 21

 

07:50 Ulaanbaatar(ULN)

12:25 Hong Kong(HKG)

Нислэгийн нийт хугацаа 04:35, шууд нислэг

3 сарын 24

 

13:25 Hong Kong(HKG)

18:05 Ulaanbaatar(ULN)

Нислэгийн нийт хугацаа 04:40, шууд нислэг

 

Зочид буудал:

    2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гуравдугаар сарын 21-24-ний хооронд байрлах төлбөр.

 

Зочид буудал

Үнэлгээ

/1 муу – 10 сайн/

Хаяг

Үнэ төг

/Өглөөний цайтай/

1

Ibis Hong Kong Central & Sheung Wan

8.2

No. 28 Des Voeux Road West, Sheung Wan, Hong Kong, Hong Kong

1.287.925

2

Grand City Hotel

7.3

338 Queen's Road West, Sai Ying Pun, Hong Kong

948.350

3

Bishop Lei International House

7.7

4 Robinson Road, Mid-Levels, Hong Kong

964.361

  

 Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
2026-05-15 16:46
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2026-05-15 16:32
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2026-05-15 14:34
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46