МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС СУРГАГЧ БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбоо нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр сургагч багш нарт зориулсан сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

    Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Сургалтын хорооны дарга Ц.Батболд нар нээж үг хэлсэн бөгөөд тэд “Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, шинэ түвшинд гаргах цаг нь болсон. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Хуульчдын холбоо болон Сургалтын хорооноос хуульчдын дунд явуулсан судалгаагаар сургалтын тогтолцоог сайжруулж, хуульчдад чирэгдэл багатайгаар зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс технологийн дэвшлийг ашиглаж хуульчийн хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй, үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд нэмэлт, өөрчлөлтийг оруулсны зэрэгцээ Нээлттэй нийгэм форум, Азийн сангаас 146.5 сая төгрөгийн санхүүжилтийг авч төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, багш нарт чирэгдэл багатай, хуульчдад хүртээмжтэй, үр дүнтэй сургалтуудыг бий болгохыг зорьж байгаа” гэдгийг онцолсон юм.

    Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус сургалтын хүрээнд Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон сургалтад шинээр нэвтрүүлж буй арга, хэлбэрүүдийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Сургалтын хорооны гишүүн Б.Өнөрмаа “Сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг танилцуулсан бол Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор У.Туяа “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдвээр, Хуульчдын холбооны гишүүн, сургагч багш Ц.Азбаяр “Насанд хүрэгчдийн сургалтын онцлог ба аргачлал” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

    Сургалтын үр дүнг дээшлүүлэх, арга хэлбэрийг шинэлэг болгох, сургагч багш нарын заах арга зүйг сайжруулах, сургалтын шинэ хэлбэрүүдийг танилцуулах, Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулсан тус сургалтад Монголын Хуульчдын холбооны удирдлагууд болон Сургалтын хорооны гишүүд, Хуульчдын холбоонд бүртгэлтэй сургагч багш нарын төлөөлөл болсон 50 гаруй хуульч оролцсон юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
9 цаг 44 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26