ЭМГЭНЭЛ

ЛУВСАНДОРЖИЙН БЯМБАА

(1951-2019)

    Монголын Хуульчдын холбооны гишүүн, гавьяат хуульч, хууль зүйн доктор Лувсандоржийн Бямбаа нь 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.

    Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрж өсжээ. Тэрээр 1973 онд Хуулийн дунд сургуулийг дүүргэж, 1984 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2000 онд хууль зүйн магистр, 2006 онд "Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал" сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

    Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа нь 1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн даргаар, 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багшаар, 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн даргаар, 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчээр, 1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2005-2012 онд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр, 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар, 2016 оноос МУИС-ийн Хууль Зүйн сургуульд гэрээт багш, Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрчаар ажиллаж байсан.

    Л.Бямбаа нь хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Тэрээр “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал”-ын талаар асуудал дэвшүүлсэн олон арван нийтлэл, өгүүлэл, илтгэл бичиж, "Монголын нийгмийн өөрчлөлт”, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”, ”Дэлхийн улсуудын шүүхийн тогтолцоо”, ”Газар, удирдлага, эрх зүй” зэрэг арав гаруй номын хамтран зохиогчоор оролцжээ. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан юм.

    Гавьяат хуульч Л.Бямбаа нь 2018 оноос хойш Монголын Хуульчдын холбооны сургагч багшаар ажиллаж, хуульчийн үргэлжилсэн сургалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” сэдвээр хичээл зааж, хуульчдыг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байлаа.

    Түүний хууль зүйн салбар болон шүүх эрх мэдэлд оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдэг, “Алтан гадас” одон,  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд болон Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнаж байсан билээ.

    Л.Бямбаагийн бүтээлч, хөдөлмөрч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

    Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл саданд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
9 цаг 45 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26