Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Олон Улсын Барын холбоо(ОУБХ)-ны 2019 оны ээлжит чуулга уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдана. Чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 6000 гаруй хуульч оролцдог бөгөөд оролцогчдод шинэ мэдээ мэдээлэл авах, бусад улс орны хуульчидтай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хууль зүйн салбарын олон асуудлын хүрээнд зохион байгуулагдах лекц, семинарт оролцох боломж нээгддэг юм.

    Ээлжит чуулга уулзалтын үеэр ОУБХ-ны 20 гаруй хороо, хэлтсээс залуу хуульчдыг дэмжих үүднээс эсээ бичих тэтгэлэгт хөтөлбөр зарладаг бөгөөд эсээний сэдэв нь хороо тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд байдаг. Тэтгэлгийн өргөдөл авах хугацаа ОУБХ-ны хороодын журмаас хамааран 2019 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хаагдах тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

ОУБХ-ны хороодын тэтгэлэгт хамрагдсанаар:

  • ОУБХ-ны ээлжит чуулга уулзалтын бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө;
  • ОУБХ-ны ээлжит чуулга уулзалтад оролцохтой холбогдон гарах замын зардалд дэмжлэг авна;
  • ОУБХ-ны ээлжит чуулга уулзалтын үеэр байрны зардлыг хэмнэнэ;
  • ОУБХ-ны гишүүнд элсэх бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөж, 2 жилийн гишүүнчлэлийн эрх авна;
  • ОУБХ-ны тэтгэлэг олгосон хороонд 2 жилийн гишүүнчлэлийн эрх авна;
  • ОУБХ-ны дараагийн ээлжит уулзалт эсвэл тэтгэлэг олгосон хорооны чуулга уулзалтад оролцоход бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байна:

  • Ээлжит чуулга уулзалт болох үеэр 35 хүртэлх насны хуульч болон эрх зүйч байх;
  • ОУБХ-ны хорооноос өгсөн сэдвийн дагуу 2500-2800 үгтэй эсээг англи хэлээр бичиж явуулах;
  • Эсээ нь зөвхөн өөрийн бүтээл байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Цахимаар бүртгүүлэх;
  • ОУБХ-ны гишүүнчлэлтэй байх шаардлагагүй;
  • Жилд нэг тэтгэлэгт нэг эсээ явуулах эрхтэй;
  • ОУБХ-ны Хууль эрх зүй (Legal Practice Division LPD) болон Олон нийт, мэргэжлийн эрх ашиг хариуцсан хэлтсээс (Public and Professional Interest Division (SPPI) тэтгэлэг авч байгаагүй байх;
  • ОУБХ болон ОУБХ-ны салбар байгууллагуудад ажил эрхэлдэггүй, ажилладаг хамаатан садангүй байх.

ОУБХ-ны хороо болон хэлтэс:

  • Academic and Professional Development Committee scholarship
  • Access to Justice and Legal Aid Committee scholarship
  • Asia Pacific Regional Forum scholarship
  • Corporate Law Section scholarship
  • Criminal Law Section scholarship
  • Dispute Resolution Section scholarship
  • European Regional Forum scholarship
  • Financial Services Section scholarship
  • Intellectual Property, Communications and Technology Section scholarship
  • International Sales, Trade, Franchising and Product Law Section scholarship
  • Law Firm Management Committee AND African Regional Forum joint scholarship
  • Michael Prior Scholarship (Insolvency Section) scholarship
  • North American Regional Forum scholarship
  • Poverty and Social Development Committee scholarship
  • Private Client Tax Committee scholarship
  • Pro-Bono Committee scholarship
  • Professional Ethics Committee AND Alternative and New Law Business Structures Committee joint scholarship
  • Real Estate Section scholarship
  • Regulation of Lawyers Compliance Committee scholarship
  • Rule of Law Forum scholarship
  • Taxes Committee scholarship

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

    https://www.surveymonkey.co.uk/r/IBAscholarships2019 холбоосоор болон Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn цахим шуудан болон 7011-6004 утсаар холбогдож тодруулах боломжтой.

 

    

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2025-05-14 16:37
“ПРО БОНО ХУУЛЬЧ-МОНГОЛ” БЭЛГЭ ТЭМДЭГ БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
2025-05-14 15:39
СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-05-13 11:15
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-13 10:50
АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
2025-05-13 09:56
“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ДИЖИТАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-05-09 12:35
“ЦАХИМ ШҮҮХ MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-05-09 10:32
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-09 10:24
“ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН КРИМИНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2025-05-13 10:13
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-09 10:26
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-05-09 10:20
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШҮҮХИЙН АКАДЕМИ, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-06 14:25
СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-06 14:20
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-05 16:37
“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 16:34
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-05 15:59
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ГЕРМАН, ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 15:47
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-05-05 15:13
“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 14:08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО СУДАЛГАА
2025-05-02 13:37