"ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

     "Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 2019 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна.

    Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургууль,  Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. Хуралд Монголын болон гадаадын Үндсэн хууль, захиргааны эрх зүйн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессорууд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүх болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчид болон Япон улсын Нагояагийн их сургуулийн хууль зүйн сургууль, Их Британийн Кембриджийн их сургуулийн профессорууд оролцож өөрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, үндсэн хуульт ардчиллын ололт, амжилт, туршлага, тулгамдсан асуудлаасаа хуваалцаж, үр дүнтэй яриа өрнүүлж буйгаараа онцлогтой.

    Монгол Улс 1992 онд өөрийн түүхэндээ анх удаа ардчилсан Үндсэн хуулиа баталж түүнийг дагаж мөрдсөнөөс хойш хорин долоон жил болж байна. 1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсад анх удаа хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хэмжээнд баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хуваарилж, хяналт, тэнцлийг хангасан юм. Өнөөдөр Монголчууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, шударгаар шүүлгэх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Мөн, өнгөрсөн хугацаанд 8 удаагийн парламентын, 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай явуулж, сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг олонхоос цөөнхөд тайван замаар шилжүүлж чадсан нь тус улсын улс төрийн соёлын нэг амжилт мөн. Хэдийгээр Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж ардчилал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болж буй ч түүний үзэл санаа, зарчмыг бүрэн ойлгоогүй эсхүл хэрэгжүүлэхгүй байгаагаас цөөнгүй бэрхшээлүүд үүсэж буй.

    Монгол Улсын Их хурал 2019 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлыг дараалалд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа зарласан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал нь өнгөрсөн хугацаанд олж авсан үнэт зүйл болох парламентын ардчилал бүхий хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад чиглэж байна. Парламентын тогтолцоо бол Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа. Өмнөх болон одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн парламентын тогтолцоогоо бэхжүүлэх хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан хэлэлцэж байгаа энэ үед тус олон улсын хурлыг зохион байгуулж буй нь ач холбогдолтой юм.

    “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал маргааш захиргааны эрх зүйн асуудлаар үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
8 цаг 51 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26