МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД ХОНГКОНГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

   Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зориулан 2019 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд хамтарсан семинар, Хонгконгийн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах айлчлал зохион байгуулж байна.

   Тус айлчлалд Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны удирдах зөвлөлийн гишүүн, “ИЭлСи” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баяр, “ИЭлСи” ХХН-ийн гишүүн Э.Билэгсайхан, "Сувд анд Партнерс" ХХН-ийн захирал Н.Ариунзаяа, “Монголиан Лигел Консулар” ХХН-ийн захирал Д.Жамъяндагва, туслах ажилтан Г.Янжмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн В.Баттулга, мэргэжилтэн С.Мөнхдөл, Монголын Хуульчдын холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар оролцож байна.

   Хамтарсан семинарыг Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Мелисса Пан, Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ нар нээж үг хэлсэн бөгөөд Хонгконг болон Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, хууль зүйн салбар дахь технологийн хэрэглээний талаар харилцан мэдээлэл солилцож байна. Монголын хууль зүйн салбарын хөгжлийн талаар Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баяр, хууль зүйн салбар дахь технологийн ашиглалтын талаар "Сувд анд Партнерс" ХХН-ийн захирал Н.Ариунзаяа нар тус тус мэдээлэл хийнэ. Мөн “Хууль зүйн нөхөрлөлийн менежмент”-ийн сэдвээр Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Эмирали Насир илтгэл тавина.

   Түүнчлэн арга хэмжээний үеэр Хонгконгийн олон улсын арбитрын төв, Авлигатай тэмцэх комиссын үйл ажиллагаатай танилцах юм.

   Хонгконгийн Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, зөвлөлийн гишүүн Стивен Хан, дэд ерөнхийлөгч Эмирали Насир, гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд захирал Элла Чан, Гадаад харилцааны байнгын хорооны гишүүн Надинь Лаи, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Жэвин Чэн нар өчигдөр манай гишүүдийг хүлээн авч, хамт оройн зоог барив. Оройн зоогийн үеэр ноён Стивен Хан 2019 оны 6 дугаар сард зохион байгуулах Хуульчдын Форумд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс 13 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцох тухай мэдэгдэж, цаашид форумыг олон улсын түвшинд зохион байгуулахад Азийн бусад хуульчдын холбоог оролцохыг уриалж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
8 цаг 53 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26