“ХУУЛИЙН ТЕХНОЛОГИ МОНГОЛ УЛСАД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  Монголын Хуульчдын холбоо, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо болон хуулийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Илоер” ХХК хамтран “Хуулийн технологи Монгол Улсад” арга хэмжээг хуульчид, өмгөөллийн нөхөрлөлүүдэд зориулан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

  Энэхүү арга хэмжээний үеэр хуулийн салбарт технологийг хэрхэн ашиглаж байгаа болон ирээдүйд хэрхэн ашиглаж болох, технологи хуулийн салбарт, хуульчдад ямар нөлөө үзүүлж болох талаар хуульчид санал бодлоо солилцсон бөгөөд модератороор Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн партнер Н.Наранбаяр ажиллалаа.

  Тус арга хэмжээг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан үг хэлсэн бол үүний дараа Өмгөөллийн “Эм Ди Эс Хаанлекс” ХХН-ийн партнер Ж.Майзориг “Маргаашийн хуульч” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлийн дараа мөн сэдвээр илтгэгч Ж.Майзориг, Өмгөөллийн “Ди Би энд Жи Ти Эс” ХХН-ийн партнер Д.Золжаргал, Өмгөөллийн “Эм И Эм Жи Эл” ХХН-ийн партнер Б.Дуннаран, Өмгөөллийн “И Эл Си” ХХН-ийн партнер Х.Баасанжаргал нар хэлэлцүүлэг өрнүүлэв.

  Арга хэмжээний дараагийн хэсэгт Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан “Технологи хуулийн салбарт” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Өмгөөллийн “Ананд Адвокатс”-ын партнер Н.Энхцэцэг, Хуульч, судлаач Л.Галбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологи бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл нар тус сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон. Үүний дараа “Изи Сольюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхболд “Хуулийн фирмийн менежмент ба цахим шилжилт” сэдвээр илтгэл тавьсан юм.

  Арга хэмжээний төгсгөлд “Илоер” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золзаяа Монгол хэлээр, Монголын хуульд нийцүүлэн хөгжүүлсэн анхны хуульчийн менежментийн программ хангамж болох www.elawyer.mn–ыг танилцуулсан бөгөөд арга хэмжээнд оролцогчдод уг системтэй биечлэн танилцаж, өөрсдийн бүртгэлээ нээлгэх боломжийг олгосон юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
8 цаг 53 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26